Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп: ОХУ үнэхээр л хүчирхэг бол дайн долоо хоног хүрэхгүй дуусах байсан

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2025.09.23/ өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ Украин ОХУ-д алдсан бүх газар нутгаа буцааж авч чадна гэж бодож буйгаа илэрхийлжээ. Трамп байр сууриа Украины тал руу шилжүүлж, Москвад эдийн засгийн асуудал тулгарсан тул Киев одоо арга хэмжээ авах ёстой гэсэн байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хажуугаар Трамп Зеленскийтэй уулзсаныхаа дараа сошиал хуудас дээрээ нийтлэл оруулсан юм.

Тэр “Украин/ОХУ-ын зэвсэгт хүчин болон эдийн засгийн нөхцөл байдлыг би бүрэн ойлгож, ОХУ-д эдийн засгийн асуудал тулгарч байгааг харлаа. Европын холбооны тусламжтайгаар Украин газар нутгаа бүрэн буцааж авч чадна гэж би бодож байна. Цаг хугацаа, тэсвэр тэвчээр болон Европ, ялангуяа НАТО-гийн дэмжлэгтэйгээр дайн эхлэх үеийн хил дээрээ буцааж очих боломж бодит байгаа. Яагаад үгүй гэж? ОХУ гурван жил хагасын турш зорилгогүйгээр байлдлаа. Жинхэнэ хүчирхэг зэвсэгт хүчинтэй улс байсан бол долоо хүрэхгүй хоногийн дотор энэ дайныг дуусгана. Энэ дайн ОХУ-ын хүчийг онцлохгүй байна. Харин ч цаасаар хийсэн бар мэт харагдууллаа. Москва гэх мэт ОХУ-ын гайхамшигт хотуудад амьдарч буй хүмүүс дайны талбар дээр яг юу болж байгааг харвал асуудал үүснэ. Шатахуун түгээх газруудад иргэд урт дараалал үүсгэж, бензин авч чадахгүй байгаа явдал, дайны эдийн засагт нь явагдаж байгаа зүйл, төсвийн ихэнх мөнгөө Украинд зарцуулж байгаа. Харин Украины итгэл зүтгэл хүчирхэгжсээр, дээрдсээр. Украин анхны газар нутгаа эргүүлж авч чадна. Түүнээс илүү тэлэхийг нь ч үгүйсгэхгүй. Путин бас ОХУ-д эдийн засгийн том асуудал тулгарсан. Одоо Украин алхам хийх хэрэгтэй. Юу ч болсон бай тэр тус хоёр оронд сайн сайхныг хүсье. Бид НАТО-д зэвсэг нийлүүлсээр байх болно. НАТО тэр зэвсгийг хэрхэн хэрэглэхээ өөрсдөө шийднэ. Та бүхэнд амжилт хүсэж” гэжээ.

Киев энх тайван тогтоохын тулд газар нутгаа өгөх хэрэгтэй гэж Трамп өмнө нь хэлсэн удаатай. Үүний улмаас Трамп хөшигний ард ОХУ-тай тохиролцоо хийж, Украины газар нутгийг Москвагийнх гэж хүлээн зөвшөөрч магадгүй хэмээн украинчууд эмээж байсан юм.

Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Каяа Каллас Трамп сошиал хуудас дээрээ оруулсан нийтлэлийг сайшаав. Каллас “Бидний урьд өмнө нь харж байгаагүй хүчтэй мэдэгдэл байлаа. Одоо бид ижил ойлголттой болсонд үнэхээр баяртай байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Уулын өвгөн
Уулын өвгөн
9 сар 24, 2025 10:41

Цэрэг улстөрийн болон стратегийн асуудлаар ямар ч ойлголтгүйг ээ л илт харуулж их гүрний дээрэнгүй чанар нь илэрхий бна трампынхаар асууд�##� огт шийдэгдэхгүй нь үнэн

Үнэн
Үнэн
9 сар 24, 2025 10:32

Ерөөсөө буруу юм чинь бүтэлгүйтэх л жамтай юм даа.

Зочин
Зочин
9 сар 24, 2025 11:17

2 үзүүртэй Хутга шүү. Бас л Байден шигээ зөнөж бгаам бна.

Зочин
Зочин
9 сар 24, 2025 11:53

Хэд эргэдэг зөнөг вэ. Маргааш өөр юм яриад явж байна даа

Зочин
Зочин
9 сар 24, 2025 12:25

zonochjee ene shar

Зочин
Зочин
9 сар 24, 2025 16:05

Израйль шиг гамбирдв�##� уг нь тийм л дээ.

Холбоотой мэдээ

Back to top button