Хоёр настай хүүгийн эрэл 8 дахь өдрөө үргэлжилнэ, ул мөр олдоогүй хэвээр байна

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон хоёр настай хүүг долоон өдөр хайсан ч олоогүй хэвээр байна. Эрэн хайх ажиллагаа өнөөдөр найм дахь өдрөө үргэлжилнэ.
Өчигдөр /2025.09.23/,
Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги, аймгийн ХГБХХГ, Тариалан сумын ЗДТГ, ЕБС, ЭМТ, Баянхошуу баг, Тавантолгой баг, Шинэ-Идэр сумын төрийн байгууллагын алба хаагчид, ар гэрийн хүмүүс, Мөрөн, Улаанбаатар хотын сайн дурын иргэд эрлийн үйл ажиллагаанд оролцсон.
Тодруулбал, эрлийг 4 эрэлч нохой, могойн нүдэн дуран 1, 15 автомашинтайгаар эхний цэгээс баруун зүгт явганаар, хойд зүгт "Баян бэлчирийн даваа”-ны хойд бэл хүртэл эрлийг цуваа хэлбэрээр тус тус зохион байгуулсан юм.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.