Нийгмийн

Сэлэнгийн Ерөөд алт ухсан компани зөвшөөрөлгүй болох нь тогтоогдлоо

БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хяналт шалгалтын ажиллагаа явуулж байна.

Уг хяналт шалгалт нь байгаль орчинд учирч болзошгүй эрсдэл, хууль бус ашигт малтмал олборлолтын зөрчил, үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах зорилготой юм.

Хяналт шалгалтаар 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, газар, усны гэрээ хийгээгүй, холбогдох бичиг баримтын бүрдэл дутуу Ашигт малтмалын тухай хуулийн 35, 38, 39 дүгээр зүйлд заасан шаардлага, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, нарийвчилсан үнэлгээгээр тавигдсан шаардлага биелүүлээгүй болох нь тогтоогдлоо.

Өмнө хийсэн шалгалтаар тавьсан лац тэмдэг хөндсөн тул Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй “Хризо праза групп” ХХК, “Түм их эрхэд” ХХК-ийн уурхайд прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж үйл ажиллагааг бүхэлд нь, уулын ажлын төлөвлөгөөнд заасан тоног төхөөрөмжийг хэтрүүлсэн, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулж ажиллаагүй “Чамин алт” ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж хэсэгчлэн зогсоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Мөн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар Бугант тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Бага өлөнт” гэх газарт 3 иргэн 1 экскаватор, 1 ширхэг алт угаах төхөөрөмж ашиглан хууль бусаар олборлолт явуулж байсан зөрчлийг илрүүлэн харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүллээ. Холбогдох бичиг баримт, зөвшөөрөлгүйгээр Бэрлэгийн цагаан тохой гэх газарт нэвтэрсэн хоёр экскаватор, хоёр ачааны машин, нэг сууцны зориулалттай чиргүүл бүхий иргэдийг албадан буцаах арга хэмжээ авсан байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 24, 2025 12:24

uls tor tsagdaatai nevt sulbeldsen avilgiin uurhainuud

Холбоотой мэдээ

Back to top button