Dwight Howard 14 жилийн дараа ахин Монголд "ирнэ"

Анх 2011 оны сагсан бөмбөгийн лигийн бүх оддын тоглолтоор Dwight Howard Монголд ирж байв. Үүнээс 14 жилийн дараа тэр дахин ирж, Монголын сагсан бөмбөгийн “Үндэсний дээд лиг”-т тоглох магадлалтай байна. Учир нь дээд лигийн хүчирхэг багуудыг нэг болох “SG APES” баг дэлхийн од тамирчин авчрахаа зарлаад байгаа билээ.
Багийн эзний бичсэнээр одоогоор ирэх боломжтой тамирчдад
- Kenneth Faried
- Thomas Robinson
- Montrezl Harrell
- Javale Mcgee
- Dwight Howard нар багтаж байгаа аж.
Энэ тухай Б.Мөнхжин өөрийн цахим хуудаснаа “Дээрх тоглогчдоос нэг тоглогч ирэх сарын 15-нд ирнэ. Улирлын турш “SG APES” багийн төлөө тоглох болно. Эдгээр тоглогчдоос миний цахим хаягийг дагасан тоглогч байгаа” гэжээ.
Таамгаар ирэх боломжтой тамирчин Dwight Howard байх магадлал өндөр байна. Учир нь Б.Мөнхжингийн цахим хаягийг тэр ганцаараа дагасан байна.
Мөн өмнө жил Dwight Howard авчрах талаар хэлэлцэж байсан бөгөөд тухайн үед Б.Мөнхжин өөрийн цахим хуудаснаа “APES- д Dwight- ийг харж болох ч юм бил үү. Намайг, манай багийг жаахан шахан хавчаад л байдаг юм. Зүгээр ээ. Бид үргэлж шинэчлэлт, хөгжлийг авчирна. Дэлхийн одыг авчирч багтаа тоглуулах өдөр удахгүй ирнэ” хэмээн бичиж байсан билээ.
Энэ улирал тэрбээр дутуугаа гүйцээж “Selenge Bodons”-ын эсрэг хүчтэй өрсөлдөөн үзүүлэх магадлалтай байна. Бид энэ улиралд Dwight Howard эсрэг Demarcus Cousins гэсэн дэлхийн одуудын ширүүн өрсөлдөөнийг харах магадлал өндөр байна.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.