Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын Сүвон хот гадаад хэл дээрх хаягийг солонгосоор соливол мөнгө өгнө

БНСУ-ын нийслэл Сөүлээс өмнөд зүгт оршдог Сүвон хотын удирдлага хаяг, сурталчилгаа хэлийг илүү солонгос болгох арга хэмжээ авч эхэлжээ. Тус хотын захиргаа жижиг бизнес эрхлэгчид зөвхөн гадаад хэл дээр бичигдсэн хаяг, самбартаа солонгос хэл нэмбэл мөнгөн тусламж олгох хөтөлбөрийг энэ долоо хоногт зарласан байна.

Төлөвлөгөөний дагуу бизнесүүд хаяг, самбараа өөрчлөх зардалдаа зориулж 2 сая воны (5.16 сая төгрөг) тусламж авах боломжтой юм. Эхний шатанд 18 аж ахуйн нэгжийг энэ хөтөлбөрт хамруулна. Бизнесүүд хаяг, самбараа бүрэн солонгос болгож эсвэл солонгос үг нэмж болох юм.

Хотын эрх баригчид хэлэхдээ энэ нь зөвхөн хаяг, тэмдэглэгээнээс илүү ач холбогдолтой гэжээ. Сүвоны захиргааны нэгэн албан тушаалтан “Хаяг, сурталчилгааг зүй ёсоор явуулахыг дэмжихийн зэрэгцээ солонгос хэлний үзэсгэлэн гоог хуваалцахыг хүсэж байна” хэмээсэн юм. Энэхүү арга хэмжээ нь Солонгос соёлын өвөрмөц байдал, хэлийг хамгаалах хүчин чармайлт БНСУ-д нэмэгдэж буйг харууллаа.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 24, 2025 15:01

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button