НИЙГЭМ

Б.Түшиг номынхоо 30 хувийг өөрөө бичиж, үлдсэн хэсгийг "хуулбарлан" түүвэрлэжээ

Ютүбэр Б.Түшиг "Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ" нэртэй ном гаргаад буй. Энэ номоо өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан "Номын баяр"-т оролцож худалдаалсан. Харин түүний номыг худалдаж авсан нэгэн иргэн тухайн номыг шүүмжилж, "ChatGPT" ашиглаж бичүүлсэн байна, өөрөө бичээгүй байна" гэх зэрэг асуудлуудыг хөндсөн юм.

Тэгвэл Б.Түшиг мэдэгдэл гаргаж, "зөв бичгийн дүрмээ, зарим фактуудаа шалгаж, арвижуулсан. Би мөнгө олохын тулд ном гаргаагүй" гэв.

Мөн "Зууны мэдээ" сонинд өгсөн ярилцлагадаа,

"Залуучууд дунд хамгийн эргэлзээтэй, чухал сонголт бол мэргэжил сонголт байдаг. Энэ тухай асуулт ч надад их ирдэг. 6,7 жилийн өмнөөс би энэ төрлийн контент бас хийж байсан. Ер нь залуучууддаа мэргэжил сонголтын чухлыг ойлгуулах үүднээс энэ номоо бичсэн. Миний хувийн туршлага бол 20-30 хувь. Бусдыг нь надаас илүү туршлагатай, ур чадвартай олон хүний бичсэн ярьсан зүйлүүдээс түүвэрлээд хамгийн чухал гэж бодсоноо номдоо оруулсан. Ном бол эрэлт ихтэй байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулж их ирж байна" хэмээн ярьжээ.

Үүнээс харвал тэр ном бичихдээ хиймэл оюун ухаан ашигласнаас гадна номынхоо 30 хувийг л өөрөө бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 24, 2025 13:51

эх сурв�##�жаа дурдаад, хүүхдүүдэд хэрэгтэй мэдээлэл өгч байв�##� яахавдээ, хүн болгон тэр их мэдээллийг нэг дороос олж авч чадахгүй, иймд базаад бөөгнүүлээд өгнө гэдэг бас их хөдөлмөр

Зочин
Зочин
9 сар 24, 2025 18:01

Өөрөө бичсэн т�##�аараа ярьсан шүү. Хүний хийсэн юм руу нулимах амархан

Холбоотой мэдээ

Back to top button