Улс төрийн мэдээ

О.Батнайрамдал: Яаралтай дараа долоо хоногт УИХ-аар Оюу толгойг ярихгүй бол маш харамсалтай нөхцөлүүд үүсээд байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюу толгойн асуудлаар байгуулагдсан түр хорооны хуралдааны үеэр байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Зээлийн хүүг бууруулах яриа хэлэлцээр хийх ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахалж байгаа. Нөгөө нь, "Онтрэ"-гийн асуудлаар шинэ гэрээ хийх асуудлыг судална, Г.Дамдинням сайд ахалсан. Эхний ажлын хэсэг өчигдөр хуралдсан, нөгөөдөх нь огт хуралдаагүй байгаа юм байна.

Эдгээр чиглэлийг жилийн өмнө өгсөн юм байна. Гэтэл ажлын даалгавар баталснаас өөр юу ч хийгдээгүй. ЗГ үүрэг өгөөд байхад долоон сарын хугацаанд юу ч хийгдээгүй байна. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Зээлийн хүү бууруулах 98-хан хоног үлдчихээд байна.

Хариуцлага ярих цаг хэдийнэ өнгөрчихлөө. Маш харамсалтай байна. Оюу толгой дээр Монгол Улсын эрх ашиг иймэрхүү байдлаар хангагдаж болохгүй. 34 хувь эзэмшиж байгаа л бол өөрсдөдөө ашигтай болгон сайжруулж байх л учиртай. Гишүүд хэлж байна, ер нь дараагийн долоо хоногт УИХ-аар оруулах ёстой юм байна. Тэгж чиглэл өгсөн тогтоол батлуулахгүй бол явахгүй нь. Өмнөх алдааг мэдсээр байж давтах УИХ бол энэ 126 гишүүнтэй парламент биш гэж бодож байна.

Өдөр бүр бид 10 тэрбум төгрөгийг зээлийн хүүнд урсгаж байна шүү дээ. Тавдугаар ЦС-ыг 100 хувь бэлэн мөнгөөр барих мөнгийг Оюу толгойн орлогоос "Рио Тинто"-д өгч байна. Зээлээ төлөх нь ойлгомжтой, гэхдээ хүүг бууруулах нь зөв бөгөөд боломжтой байхад эс үйлдэхүй хийж болохгүй.

"Онтрэ"-гийн асуудлаарх хэлэлцээрийг Г.Дамдинням сайд ахалсан. Захирамж сарын өмнө гарсан ч одоог хүртэл хуралдаагүй л байна. Дараагийн долоо хоногт ямар шийдэлтэй сууж байхыг нь харъя" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ гэж бас нэг Оросын тавиул гарч ирлээ!! "Бага Женко" гэж нэр өгье!

Зочин
Зочин

Жавхлан тэгж мэднэ шүү. Эс үйлдэл гаргах магадлалтай шүү. Оюу толгой бол үнэхээр том луйвар

Зочин
Зочин

Өмнөх зээлийн хүү бууруулж болох 2018 онд Хүрэлсүх дурак юу хийгээд өнгөрөөчихөв. Энэ Монголчуудын алдагдсан боломж. Иймэрхүү алдаануудын араас нэхэж хариуцлага тооцож шаардлагатай. Тэгж байж улс төрчид хариуцлагатай ажилладаг болно. Энэ удаа бидэнд Батнайрамдал гишүүн байна. Иргэд дэмжээд хулгайчуудад боломж бүү олго. Зээлийн хүүг жилийн 3 % с бүү илүү гарга. Элбэгээ Баяр Сү Баярцогт Сайханбилэг дуракууд гэрээ хийсэн Энэ хэд зээлийн хүү бууруулах боломж, жилүүдийг мэдэж байсан байх ёстой. Яагаад тухайн он цаг үеүүдэд хэлж сануулсангүй вэ гэдэг бас хариуцлага тооцох ёстой. Өмнөх цаг үеийн бүх улс төрчидийг намаас нь, улс төрөөс бүрмөсөн холдуул. Шоронд хий.

Зочин
Зочин
Reply to  Зочин

The interest rate can only be reduced if there is a lower rate offered

зочин
зочин

чи тэгээд юу хийгээд яваа маанаг вэ ажиллаач дээ

Дэл
Дэл

Оюутолгой төсөл монголын өрийн талаас илүү гэхээр та нар бага зэрэг засвар хийх боломжийг ашиглах сонирхол байна уу

Зочин
Зочин

Амарбаясгалан Их хурлаар яаралтай оруулаач ээ!!!!!!!!!

Зочин
Зочин

amarbayasgalan javhlan hurelsuh 3n hiij bui ajil harj bgaa shuu

Зочин
Зочин

ДАМДИННЯМ, ЖАВХЛАН НАР ЧИНЬ МАНАН МАФИЙНХАНЫ ТӨЛӨӨЛӨЛ, ТЭДНИЙ ТАВЬСАН ХҮМҮҮС ЮМ ЧИНЬ АРГАГҮЙ ШДЭ. ХУДЛАА МЭДЭН БУДИЛЖ, ЭС ҮЙЛДЭЛ ХИЙХ ГЭЖ Л НААД САЙДЫН СУУДЛЫГ БӨГЛӨЖ СУУЖИЙГАА ШДЭ.К КК

Зочинз
Зочинз

Хуц улчацгуудааа ялсан нам ажилаа хиидэг юм

Холбоотой мэдээ

Back to top button