Украин Газпромын томоохон үйлдвэрт долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа цохилт өглөө

ОХУ-ын Бүгд найрамдах Башкортостанд байрладаг Газпромын Нефтехим Салават нэртэй томоохон газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгсөн байна. Албаныхны мэдээлснээр энэ нь долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа тус үйлдвэрт цохилт өгсөн тохиолдол юм. Башкортостан бүс нутгийн дарга Радий Хабиров мэдэгдэл хийхдээ хүн амь үрэгдсэн хэрэг гараагүй гэжээ.
Халдлагад хичнээн дрон оролцсон талаар Хабиров мэдээлэл өгөөгүй юм. Олон нийтийн сүлжээ дэх баталгаажаагүй бичлэг дээр тус үйлдвэрээс их хэмжээний хар утаа гарч байгаа нь бичигджээ. Нефтехим Салават нь ОХУ-ын 10 дахь хамгийн их хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэр. Тус үйлдвэр жилдээ 10 сая тонн газрын тос боловсруулж, 150 гаруй газрын тос болон химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.
Сүүлийн үед Украин ОХУ-ын эрчим хүчний дэд бүтцэд өгөх цохилтоо нэмэгдүүлээд байгаа. “Reuters” агентлагийн мэдээлснээр цохилтуудын улмаас нэгэн цагт ОХУ-ын газрын тос боловсруулах чадамж 20 орчим хувиар буурсан юм. Тэдгээр цохилтын улмаас ОХУ даяар шатахууны хомсдол үүссэн билээ. Хэрвээ Украин цохилтуудаа үргэлжлүүлсээр байвал ОХУ газрын тос боловсруулалтаа бууруулахад хүрж магадгүй гэж Транснефть компани мэдэгдсэн.
Эх сурвалж: The Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш зөв, слава Украйну !