Улс төрийн мэдээ

Б.Баатар: Хар өдрүүд давтагдаж, сайд асан хүн баримтгүй гүтгэлэг хийсэнд харамсаж байна

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцох үеэрээ Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, найруулагч "Хэро" тодотголт Б.Баатар нарт холбогдох асуудлаар ярьсан.

"Хэро энтертаймент" оффисын барилгаа түрээслэхийн тулд эзнийг нь барьж хориулсан, м.кв-ыг нь 3 сая төгрөг болгон бууруулж авсан зэргээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өгүүлсэн юм.

Үүнд "Хэро" Б.Баатар хариу тайлбар өгчээ.

Тэрбээр "Хууль зүйн сайд байсан хүн "Би бодохдоо" гэж баримтгүй гүтгэлэг хийсэнд харамсаж байна. Хуулийн өмнө ярьсан зүйтээ нотлохыг хүсье. Иймд шүүхэд хандаж буйгаа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өмөөрөн маргалдсанаас өөр зөрчил байхгүй билээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж засаглаж байхдаа улс төрийн зорилгоор "Хэро"-д тагнуул, цагдаа оруулж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хар материал, дүрсийг хулгайлан цацаж, "Хэро" бичлэг тараасан мэтээр харлуулж байсан хар өдрүүд давтагдаж байгаад харамсаж байна" гэжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

eliireed bai gonshignuur

Зочин
Зочин

Zavaan ger bul, buh yumiig zavaaruulsan adgiin ah duus.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button