УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Зорилготой хэрнээ зориггүй уриалга

МАН дотор “Цэвэрлэе" түр хөдөлгөөн байгуулагдаад байна. Тус хөдөлгөөнөөс нүүрсний хулгайн хэрэгт холбоотой улс төрчдийг зарлаж, МАН-аас хөөх, УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах, хууль хяналтын байгуулагад шилжүүлж, хариуцлага хүлээлгэх уриалгыг гаргаад байгаа юм.

Товчхондоо, "экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг хөөх" агуулга илэрхийлэгдсэн нь илэрхий уншигдаж байна.

Эл “Цэвэрлэе” хөдөлгөөнд МАН-ын хэчнээн гишүүн нэгдсэн, хэн уг хөдөлгөөнийг эхлүүлсэн гэх мэт мэдээлэл одоогоор тодорхойгүй. “МАН-ын гишүүд” гэсэн боловч, нэг ч нэр бичээгүй нь хачирхалтай. Цахим орчинд болон бусад дата мэдээллээр “Цэвэрлэе” түр хөдөлгөөний тухай нэг ч мэдээлэл алга. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН-ын Д.Монголхүү тэргүүтэй “No war” хөдөлгөөнийхөн бий гэдэг хардлага цацагджээ. Гэхдээ бас л батлагдаагүй.

Ямартай ч, зорилготой хэрнээ зориггүй уриалга аж.

МАН-ын даргын суудлын төлөөх марафон Г.Занданшатар, Д.Амарбаясгалан гээг хоёрхон өрсөлдөгчтэй. Гэвч хоёрхон хүний хоорондын өрсөлдөөн нам доторх бүлэглэлүүд тэмцэл болон өргөжсөөр байгаагийн илэрхийлэл болов.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button