Нийгэм мэдээ
“The MongolZ”-ийн зарласан үндэсний бичгээр эсээ бичих уралдаанд 17 настай охин түрүүллээ

CS2-ын дэлхийн чансааны нэгт эрэмбэлэгдэх “The MongolZ” багийн уриа үг нь "шантралгүйгээр тэмцэх, сэтгэлийн хүч"-ийг илэрхийлдэг. Тиймээс тус уриа үгтэй холбогдуулан үндэсний бичгээр эсээ бичих уралдааныг зарласан юм. Уралдааны материалыг энэ сарын 20-ны өдөр хүртэл хүлээн авч шилдгүүдээ тодрууллаа.
Тэргүүн байрыг 17 настай О.Биндэръяа “Хүн ялагдаж болох ч хэзээ ч бууж өгч болохгүй” сэдэвт эсээгээр эзэлж ERKHI MERGEN JERSEY, ERKHI MERGEN STICKER, DISCORD NITRO, THE MONGOLZ DISCORD SERVER 7,000 XP, Нэг сарын хугацаатай WARCHIEF ROLE шагналын эзэн болжээ.
Дэд байрыг 15 настай Т.Жинжбадам эзэлсэн бол гутгаар байранд “Ялагдашгүй сүнс” эсээгээр 20 настай А.Номин нар шалгарсан байна.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.