"Зуслангийн бүсийн стандартын бус хориг хашаанд зэрлэг амьтад бэртэж гэмтсээр байна"

Зэрлэг амьтад шилжилт хөдөлгөөн хийх үедээ мөн цөм байршил нутагт иргэд амарч зугаалах, ойн дагалдах баялаг самар, жимс түүх болон отоглон бууж амьтдыг амьдрах орчноос дайжуулснаар ойн экосистем илүү шүтэж амьдардаг бор гөрөөс, халиун буга зэрэг амьтад зуслангийн бүс рүү орж золбин болон тэжээвэр нохдод хөөгдөх, хүн, авто машинаас үргэн зугтахдаа айл өрх, ААН, байгууллагын хашаануудад хашигдан хашааг давах, шурган гарахдаа хашаанд сүлбэгдэж, эсхүл хашааны завсар тээглэж гацаж үхсэн, бэртэж гэмтсэн тохиолдлууд сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна.
Иймд ногоон бүсэд орж ирсэн зэрлэг амьтдыг үргээж дуут дохио өгөх, чангаар хашхирч үргээн амьтны явах чиглэлийг өөрчлөх, сандаргах, зэрэг үйлдлийг хийхгүй байж тэжээвэр нохойгоо уяж дадахыг уриалж байна.
Нийслэл Улаанбаатар хотын ногоон бүсийн зусланд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээд нь UCS03048:2025 "Улаанбаатар хотын зуслангийн бүс, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага” стандартад нийцсэнээс бусад төрлийн хайс, хашаа барихыг өмчийн хэлбэр үл харгалзан 2025 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсныг Нийслэлийн Байгаль Орчны Газраас мэдэгдлээ.
Иргэн та зэрлэг амьтанд ээлтэй хашаа хайсаар хашаагаа өөрчилж хот орчмын зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнийг дэмжин, амьдрах орчныг тэтгэж, амьтдыг хамгаалах сайн үйлст өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулаарай гэж зөвлөлөө.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.