30 жилийн дараа сагсан бөмбөгийн багш дасгалжуулагч бэлтгэж байна

Монголын сагсан бөмбөгийн холбоо, МУБИС-ийн Биеийн тамирын сургуультай хамтын ажиллагааны гэрээг өнгөрсөн онд байгуулсан. Тус гэрээний дагуу сагсан бөмбөгийн дасгалжуулагч, мэргэжилтэн дутагдалтай байгаа гэж үзэн багш бэлтгэх бодлогыг барьж байгаа аж. Үүнтэй холбогдуулан сагсан бөмбөгийн дасгалжуулагч, багшаар сурч буй 20 оюутанд дөрвөн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэгийг олгожээ.
МУБИС-ийн БТС-ийн түүхэнд сагсан бөмбөгийн дасгалжуулагчийн ангийг 1991-1995 оны хооронд нэг л анги төгсгөсөн байдаг байна. түүнээс хойш тус ангид оюутан элсүүлээгүй бөгөөд гэрээний хүрээнд тус ангийг ахин сэргээж сургалтын төлбөрийн тэтгэлэг олгон ажиллаж байгаа юм.
Тэтгэлэгт ангийн оюутнуудад Монгол улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Василис Фрагкиас хичээл оржээ. Мөн эдгээр оюутнуудыг МСБХ-ны Үндэсний дээд лигийн багуудад туслахаар ажиллуулах аж.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.