Нийгэм мэдээ
“Алдарын цом”-ыг Говь-Алтай аймгийн залуус өнгөллөө

Батлан хамгаалах яамны харьяа "АЛДАР" спорт хорооноос үндэсний спортыг сурталчлах хөгжүүлэх түгээн дэлгэрүүлэх,залуу бөхчүүдийн ур чадварыг ахиулах зорилгоор сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "АЛДАРЫН ЦОМ " 38 дахь удаагийн шилжин явах цомын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан боллоо.
Барилдааныг U20 буюу 20-иос доош насны бөхчүүдийн дунд "Алдар Спорт Хороо"- ны спорт зааланд өнөөдөр зохион байгуулж цомын эзнээ тодруулжээ. Гурван үе шаттай суглаагаар тойргийн журмаар барилдаж дүнгээ гаргахад:
- 1- р байр Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат Хантайшир дэвжээ, Алдар спорт хорооны бөх сумын заан Бат-Өлзий Ганбаатар
- 2- р байр Говь-Алтай аймаг Дарви сум Алтай агро трейд ХХК,Хантайшир дэвжээний бөх сумын заан Лувсандоржийн Отгонбаярын
- 3- р байр Говь-Алтай аймаг Хөх морьт сум , Эв Монгол дэвжээний бөх сумын заан Эрдэнэбатын Бат-Өлзий
- 4- р байр Баян-Өлгий аймгийн Өлгий сум ,Тастүлык дэвжээ, Алдар спорт хорооны бөх сумын заан Серикбайн Нуртилек
- 5- р байр Завхан аймаг Тосонцэнгэл сум Эв Монгол клубын бөх сумын заан Амартүвшиний Буянжаргал нар удааллаа.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.