УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН-ын Бага хурал маргааш 10.00 цагт эхэлнэ

Өнгөрсөн бямба гарагт /2025.09.20/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, даргаа сонгох Бага хурлаа товлосон. Бага хурал маргааш /2025.09.27/ 10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхэлнэ.

Тус хуралдааны эхэнд дүрмийн дагуу хэлэлцэх асуудлынхаа дарааллыг гишүүдийнхээ саналаар батлах аж. Ямартай ч,

  • МАН-ын Их хурлын товыг хэлэлцэж, зарлана
  • Бага хурлынхаа гишүүдийн бүрэлдэхүүнийг шинэчилнэ
  • Намынхаа даргаа тодруулна

МАН-ын Бага хурал 370 гаруй гишүүнтэй. Эдгээр гишүүдийн олонхын саналаар намын даргаар хэн сонгогдох эсэх нь шийдэгдэх юм.

МАН-ын Их хурал намын Бага хурлыг 369 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар байгуулдаг бөгөөд Бага хурлын гишүүдийг сонгохдоо Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, аймаг, нийслэлийн намын хорооны дарга, орон тооны  дэд даргаар сонгогдож томилогдсон гишүүдийг оролцуулан нэр дэвшүүлж саналыг нууцаар хураана. Бага хурлын гишүүдийн 30-аас доошгүй хувь нь намын анхан шатны байгууллагын төлөөллөөс бүрдэнэ хэмээн дүрмэндээ заасан байдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
АМАРБАЯСГАЛАН
АМАРБАЯСГАЛАН

ХОЁР НАМЫН ДАРГАТАЙ БОЛЬЁ !

Холбоотой мэдээ

Back to top button