НИЙГЭМНийгэм мэдээ

И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын дэлхийн аварга боллоо

Казахстаны Алматы хотод өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

Өчигдөр тэмцээний нэг хэсэг болох шатрын бодлого бодолтын ДАШТ-ийг зохион байгуулсан бөгөөд манай улсаас “Босоо ноён” клубийн тамирчин кандитат мастер И.Цэлмүүн түрүүлжээ. Тэрээр 12 хүртэлх насны ангилалд боломжит 30 онооноос 29-ийг нь авч дэлхийн аварга болов.

Мөн өнгөрсөн долдугаар сард И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв.

Казахстан улсын Алматы хотод өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 87 орны 800 гаруй шатарчин өрсөлдөж байна. Уг тэмцээнд манай улсаас 5 дасгалжуулагчийн удирдлага дор 27 шатарчин оролцож байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button