Энэтхэгт улс төрийн кампанит ажлын үеэр үймээн үүсэж 39 хүн нас барж, 51 хүн бэртжээ

Бямба гарагт /2025.09.27/ Энэтхэгийн жүжигчин Вижай сонгуулийн кампанит ажил хийж явах үед хэт их хүн цугларсны улмаас үймээн үүсэж, шахцалдан 39 хүн нас барж, 51 хүн бэртсэн байна. Хэрэг гарсан Тамил Наду мужийн амбан захирагч М.К. Сталин мэдэгдэл хийхдээ “Одоогийн байдлаар 13 эрэгтэй, 17 эмэгтэй, 4 хүү, 5 охин зэрэг 39 хүн нас барсан. 26 эрэгтэй, 25 эмэгтэй бэртэж, эмнэлгээс тусламж авч байгаа” гэжээ.
Вижай сүүлийн гучин жилийн турш Тамил мужийн хамгийн амжилттай жүжигчдийн нэг байсаар ирсэн юм. Тэрбээр Тамилага Веттри Кажагам намаа 2024 онд үүсгэн байгуулж, улс төрийн карьераа эхлүүлсэн. 2026 оны мужийн сонгууль болохоос өмнө тэр кампанит ажил хийж байгаа юм. Вижай болсон явдлын дараа Х дээр “Миний зүрх эмтэрч байна. Тэвчих, үгээр илэрхийлэхийн аргагүй өвдөлт, уй гашууг мэдэрч байна гэсэн нийтлэл оруулсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud