Улс төрийн мэдээ
Хянан шалгах түр хороо, хоёр байнгын хороо хуралдана

УИХ-ын үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр (2025.10.01) нэг хянан шалгах түр хороо, хоёр байнгын хороо хуралдах товтой байна.
Хамгийн түрүүнд,
- Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох
- Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох
- Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох
- Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг асуудлын Хянан шалгах түр хороо хэлэлцэнэ.
Үүний дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор,
- Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./
- Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/-ийг хэлэлцэж,
- Гадаад зээл, тусламжийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсоно.
Мөн Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болж,
- Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025.08.26-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/
- Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/
- Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ.
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/-ийг тус тус хэлэлцэхээр байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.