Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын батлан хамгаалахын сайд зарим генералаа тарган гэж шүүмжлэв

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет мягмар гарагт /2025.09.30/ үг хэлэхдээ тарган генералууд болон арьс өнгө, бэлгийн цөөнхийг зэвсэгт хүчинд оруулах гэсэн олон арван жилийн ажиллагаа армийг нь ялзрахад хүргэсэн гэжээ. Хэгсет АНУ-ын зэвсэгт хүчний командлагч нар чуулсан ховор уулзалтын үеэр тэгж хэлсэн юм.

Тэрбээр хэлэхдээ “Пентагоны танхимд тарган генерал, адмиралууд харагдах нь хүлээн зөвшөөршгүй зүйл явдал. Мэргэжлийн бус гадаад үзэмжтэй явдаг эрин үе дууссан. Дахиж сахалтай хүн явахгүй” гэжээ. Хэгсет хар арьстай өндөр албан тушаалтай генерал болон тэнгисийн цэргийн эмэгтэй адмиралыг ажлаас нь түдгэлзүүлсэн гэх мэт үйлдлээ хамгаалсан үг хэлсэн байна. Ажлаас нь чөлөөлсөн албан тушаалтнууд нь зэвсэгт хүчний эвдэрхий соёлын нэг хэсэг байсан гэж Хэгсет хэлжээ. АНУ-ын зэвсэгт хүчин эмэгтэй алба хаагчдыг элсүүлэхэд авдаг биеийн тамирын шалгуурыг өөр түвшинд тогтоож өгсөн байдаг. Тэгвэл энэхүү шалгуурыг эрэгтэй цэргийн шалгууртай дүйцүүлнэ гэж Хэгсет хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цэрэг, цагдаа г.м. хүчний байгууллагын �##�ба хаагчдад бие махбодийн т�##�аар тавих тусгай шаардлага байдаг. Жишээ нь: гэдэс гүзээ нь унжсан бүдүүн цагдаа гэмт хэрэгтнийг хөөж барьж чадахгүй!! Жишээлбэл, Таиландын цагдаа нарын формын хувцас их бариу жадгар байдаг нь тарган хүн цагдаа байх боломжгүй гэсэн зорилготой юм байна лээ!! Төрийн �##�бан хаагчдад бие зөв авч явах, хуюцасл�##�т, гадаад төрх г.м. т�##�аар тусгай шаардлага тавигддаг! АНУ-ын БХЯ сайд сах�##�ыг шүүмжилсэн нь буруу биш!! Манай Занданшатар тэр сах�##� шиг юмаа хусч арилгав�##� таарна!!! Ямар Эмээлтийн махны ченж биш дээ??

Холбоотой мэдээ

Back to top button