"Чимээгүй хотын жолооч" Монголыг төлөөлж "Оскар"-т өрсөлдөхөөр боллоо

“Академи авардс” буюу 98 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний урьдчилсан шалгаруулалтад монгол улсыг төлөөлөн оролцох кино бүтээл шалгарлаа.
“Академи Авардс”-ын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрөлд нэр дэвшүүлэх бүтээлийг сонгон шалгаруулах “ҮНДЭСНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРОО”-ны бүрэлдэхүүний зарыг олон нийтэд нээлттэй зарлан гишүүнээр ажиллах хүсэлтэй уран бүтээлчдийн материалыг хүлээн авч хорооны бүрэлдэхүүнийг 08 дугаар сард байгуулсан.
Тус хороо нь 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хуралдан ирүүлсэн кино уран бүтээлүүдтэй танилцаж 98 дахь удаагийн “Академи Авардс” буюу “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрлийн урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох кино бүтээлээр Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” (Silent city driver) уран сайхны киног шалгаруулжээ.
Эх сурвалж: Кино урлагийн зөвлөл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тийм кино байдаг юм уу?