Н.Тавинбэх: ДЦС-3 дээрх гэмтлийг өвлөөс өмнө засна, тэгвэл дулааныг өнгөрсөн оны мөн үетэй дүйцэх хэмжээнд хангана

Засгийн газрын хуралдааны дараа ДЦС-3-ын сэргээн босголтын ажил хариуцсан Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх мэдээлэл өглөө.
Тэрбээр “ДЦС-3 дээр зургадугаар сарын 2-нд системийн хэмжээнд нөлөөлөх томоохон осол гарсан. Энэ ослын уршгийг арилгах сэргээн босголтын ажлын хүрээнд таван багц ажил бий. Үүнээс гурвыг нь өвлийн их ачааллаас өмнө дуусгах ёстой. Гүйцэтгэл 90 хувьтай. Бүрэн дуусвал өнгөрсөн оны оргил ачаалал үйлдвэрлэж байсан хэмжээнд нийлүүлэх боломжтой. Харин цахилгааны эрчим хүчийг өнгөрсөн оны мөн үеийн 50 хувьд дүйцэх хэмжээнд нийлүүлнэ.
Үлдсэн хоёр ажлыг ирэх оны өвлийн их ачааллаас өмнө дуусгахаар ажиллаж байна. Шинэ турбогенератор үйлдвэрлэх, угсрах, тээвэрлэх гэдгээс шалтгаалсан хугацаа бий.
Сэргээн босголтын ажилд шаардлагатай санхүүжилтийг бүрэн шийдсэн. Эрх зүйн зохицуулалтыг нь бас хийж өгсөн. Үр дүнтэй, богино хугацаанд амжилттай явж байна.
Энэ жилийн гурван ажил дууссанаар ДЦС-3 дээр ямар нэг дутагдал үүсэхгүй гэдгийг хэлье. Цахилгаан дээр бол 50 хувьд хүрнэ, дутаж байгаа 50 хувийг шинэ эх үүсвэр дээр хангахаар ажиллаж байна” гэлээ.
105 тэрбум төгрөг тавьж өгсөн. Өвлийн оргил ачаалал тооцоолсон хэмжээнээс давчихгүй бол цахилгаан хязгаарлахгүй гэж яамнаас мэдэгдсэн байгаа.
Ашиглалтын хугацаа дууссан энэ ДЦС-3-ын шинэчлэлийн ажлыг ЗГ эхлүүлж чадсан байгаа. 2026 оны төсөвт дараагийн турбогенераторыг шинэчлэх төсвийг тавьж өгөөч гэж хүслээ. Шийдвэр гарах байх гэж итгэж байна.
Нэг турбогенераторыг шинэчлэхэд 30-50 тэрбум төгрөг шаардлагатай” гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Намар дууслаа, өвөл чинь сарын дараа эхлэх н дээ. 10 сарын 20-д гэхэд газар хөлдөөд эхэлнэ шүү. Тэгвэл бүтээн байгуул�##�т чинь дараа хавар газар гэсч эхлэхээр 4 сарын 20-д гараад хойшлогдоно доо.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud