БНСУ-ын 15 нисэх онгоцны буудлын ажилчид тодорхойгүй хугацаагаар ажил хаялаа

БНСУ-ын Инчоны олон улсын нисэх онгоцны буудал зэрэг 15 буудлын үйлдвэрчний эвлэлийн ажилчид өнөөдрөөс /2025.10.01/ тодорхойгүй хугацаагаар ажил хаяж эхэлжээ. Өмнөд Солонгост Чусок үндэсний эхлэхийн өмнө ийм ажил хаялт болсон нь нислэг тасалдахад хүргэж магадгүй гэж хүмүүс болгоомжилж байна.
Ажил хаялт орон нутгийн цагаар 06:00 минутад эхэлсэн юм. Хөөрөх зурвасын засвар, гал түймэр унтраах, цахилгааны засвар гэх мэт ажлыг хариуцдаг 15 мянга орчим ажилтан уг арга хэмжээнд оролцож буй. Тэд ажлын ээлжийн ачааллыг багасгах гэх мэт байдлаар ажлын нөхцөл байдлыг сайжруулахыг шаардаж байгаа юм. Ажилчид энэхүү шаардлагыг нь биелүүлэх хүртэл, ямартай ч баасан гарагт /2025.10.03/ ургац хураалтын Чусок баяр эхлэх хүртэл ажил хаяхаа мэдэгджээ.
Үйлдвэрчний эвлэлийнхэн өнгөрсөн сард мөн ижил шаардлага тавьж, нэг өдөр ажил хаясан.
Эх сурвалж: Yonhap News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud