Улс төрийн мэдээ

Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдад томилох асуудлыг маргаашийн чуулганд танилцуулахаар болжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдад томилуулах асуудлыг танилцуулахаар УИХ-д хүргүүллээ.

Энэ талаар Засгийн газрын ХМОНХХ-ээс,

"Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн хүрээнд Засгийн газар төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

Иймд Засгийн газрын үйл ажиллагааны тасралтгүй, шуурхай байдлыг хангах үүднээс Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилох асуудлыг 2025 оны аравдугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд танилцуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар албан бичигтээ хүссэн байна" гэж мэдээлжээ.

Тэгэхээр маргаашийн пүрэв гарагт хуралдах УИХ-ын чуулганы хуралдаанд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдад томилохоор танилцуулах юм байна. Өчигдөр Ерөнхийлөгчид танилцуулсан. Ингэснээр Б.Энхбаяр шууд тангараг өргөж, сайдаар томилогдоно.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button