НИЙГЭМНийгэм мэдээ

63 настай эмэгтэй ээжүүдийн баярын урилгыг хуурамчаар хийж зарсан хэрэг гарчээ

63 настай эмэгтэй төрийн ордонд болох “1000 ээжийн баяр”-ын хуурамч урилга хэвлүүлж найман эхэд 613 мянган төгрөгөөр заржээ.

Тодруулбал, Багануур дүүргийн 5-р хороо, ... -р гудамжны ... тоотод оршин суух хаягтай, ач зээ нарын хамт амьдардаг 63 настай, эмэгтэй Г.Н нь төрийн ордонд зохион байгуулагдах 1000 ээжийн баярт оролцуулна гэж хэлэн хуурамчаар урилга хэвлэн улмаар үргэлжилсэн үйлдлээр нийт найман хохирогчид зарж борлуулан 613 мянга 800 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэгт холбогджээ.

Энэ хэрэг 2025 оны Эмэгтэйчүүдийн баярын өмнө буюу 3-р сарын 1-5-ны хооронд болсон байна. Залилагч өөрөө урилга хэвлүүлээд нэгийг нь 35-75 мянган төгрөгөөр зарсан аж. Урилга авсан эмэгтэйчүүд урилганд бичигдсэн цагт гоёлын дээлээ өмсөж Төрийн ордонд очоод залилуулснаа мэджээ. Шүүх залилан хийсэн эмэгтэйг 500 мянган төгрөгөөр торгожээ. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд хохирогчдын хохирлыг бүрэн барагдуулсан байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жаатай хүүр юм даанч хоол болохгүй хол явж чадсангүй нөгөө хуурагдсан тэнэгүүд бүр ч гутамшиг болж таарсан таар шуудай нууд

Зочин
Зочин

113,8 ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ ЭНЭ БОЛ ЮУ Ч БИШ ХЭДЭН ТЭРБУМ ХЭДЭН ИХ НАЯДААР НЬ ЦУСЛААД АЛАА АНГАЙЛГААД ТӨМСӨГӨӨ САВЧУУЛААД ЯВЖАГА ЛАЛАРУУДАА БАРИВЧИЛ ГӨЛӨГНҮҮДЭЭ

Зочин
Зочин

Намын гишүүн

Zochin
Zochin

Пээ ичээч муухай хүн бэ !!

Зочин
Зочин

“Баярын урилга хуурамчаар үйлджээ” гэж бичсэн бол зөв ойлгох байж. 65 настай ээжүүдэд “зориулсан” урилга хуурамчаар хийжээ гэж ойлгогдохоор найруулжээ.

Холбоотой мэдээ

Back to top button