УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хоёр хүний зодоон УИХ-ыг тараах, ЗГ-ыг огцруулах засаглалын хямрал руу чирэх вий

Эрх баригч намын дотоод сонгуулийн асуудал савнаасаа нэлээн халилаа.

  • АН-ынхан "УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд холбогдох нүүрсний асуудал нэг тийш болтол чуулган удирдуулахгүй, Ерөнхий сайд Г.Занданшатарыг ирэх оны төсвөө тат" гэсэн шаардлага тавив.
  • АН чуулганыг орхиж, Хүнсний тухай хуулийн төсөлд бойкот үзүүлэв.
  • АН-ын шаардлагаас болж, Д.Амарбаясгалан чуулгандаа орж ирэхээ байв.
  • Г.Занданшатар ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг УИХ-д танилцуулах товоо түрүүлж дур мэдэн зарлаад УИХ-ын бүрэн эрхэд халдав.
  • ЗГ нь албан бичиг өгсөөр байхад УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл тов тогтоож өгөлгүй гацаав.

Ерөөс үйл явдлууд ар араасаа хөвөрсөөр, улам л орооцолдох шинж рүүгээ орлоо. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Үндсэн хуулийн хямрал руу битгий ороосой" гэжээ. Энэ байдал удаан үргэлжилбэл засаглалын хямрал нүүрлэхгүй гэсэн баталгаа алга. УИХ тарах юм уу, Засгийн газар огцрох хэмжээнд асуудал хурцдах эрсдэл үүсэхээр байна.

Арваннэгдүгээр сарын 15-ны дотор ирэх оны төсвөө батлах үүрэг хүлээсэн хуулийн хугацаатай. 2025.11.15-16-нд МАН-ын Их хуралтай. Төсөв ба МАН-ын Их хурал давхацсан цаг хугацааны хайч бий болоод буй. Хэрэв хуулийн хугацаандаа төсвөө баталж чадахгүй бол УИХ тарах ёстой. Төсвийн "бойкот"-ыг одоогоор АН оройлж байна. Нөгөө талд нь Засгийн газрыг огцруулах акц ч ил, далд эхэлчихсэн.

Ерөөс МАН-ын даргын суудлын төлөөх хоёр хүний зодоон хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хоорондын дайн болон хувирч, Ерөнхийлөгчийн институцээ ч муухай харагдуулаад авлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Золбоот
Золбоот

Хүрэлсүх гэж нэг хүний хийж байгаа ажил шүү дээ, Хүзүүгүй Хурц хоёр ял завшчих санаатай хажуугаар нгь, эм си эс б�##�иашиглаж сугаа даа төрийн хутгуурууд аа гэж бүгдийг нь Неп�##�ьдах хэрэгтэй бна даа

Зочин
Зочин

АН аар засгаа шийдүүлж байхаар УИХ ТАРАХ нь хамгийн зөв шийдвэр

Зочин
Зочин

Тэгээсэй

Монгол хүү
Монгол хүү

Хямр�##�д хүргэх нь юун буруу байх вэ дээ. Тэртэй тэргүй хямр�##�д байж. Тиймээс улс төрийн хямр�##� үүсээд үр дүнд нь нэг т�##�даа гарв�##� монголчууд хожино. Улс төрчид өөхзээ ч ард түмнийг бодохгүй худлаа манж үг хэлж өөррсдөө оноо цуглуулах, нийтэд өөрийгтээ дахин нэг харуулах боломж гэж үздэг штээ. Тиймээс огцрох, УИХ тарах нь зөв хувилбар. Засгийн газар бол хэд ч огцорч болно. УИХ гэсэн сонгуулиар солигдож байхдаа зөв замруу орох чиглэл буй болно.

Zochin
Zochin

Zandanshatariin buruu shdee

Зочин
Зочин

Будлианы эзэн согтуутолгой Хүрэлсүх одоо гэнэт гарч ирж загнана ккк

Холбоотой мэдээ

Back to top button