Улс төрийн мэдээ

Д.Амарбаясгалангийн тэргүүлсэн парламент хоёр дахь удаагаа хуулийн төслийг хойшлууллаа

Өнөөдрийн УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр АН-ын бүлэг хуралдаж, хэлэлцэх асуудал байна гэх үндэслэлээр ирцээ бүртгүүлээд чуулганы танхимыг орхисон юм.

Ийн МАН-ын гишүүд тус хуулийн төслийг хэлэлцүүлж асуулт асууж, саналаа хэлсэн боловч хуулийн төслийг дэмжих эсэхэд санал өгөх гишүүдийн тоо бүрдсэнгүй. УИХ-ын Дэд дарга Х.Булгантуяа УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу хэлэлцэж буй хуулийн төслийг гишүүдийн ирц хангалтгүй хэмээн маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаан руу шилжүүлэв.

Энэ нь намрын чуулган эхэлснээс хойш хоёр дахь удаагаа давтагдаж буй бөгөөд 9-р сарын 23-нд Улсын Их Хурлын тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэх үеэр мөн л УИХ-ын гишүүд байнгын хороодод хэлэлцүүлэгтэй байгаа учир ирц хангалтгүй хэмээн дараагийн хуралдаан руу шилжүүлсэн юм.

Ингэснээр Д.Амарбаясгалангийн тэргүүлж буй парламент хуулийн төслүүдийг цаг хугацаанд нь ач холбогдол өгч хэлэлцэх тал дээр улам суларч буй дүр зураг харагдах болов.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хамгийн чух�##� асуудлыг орхиж гарна гэдэг АН-ын дарга өөрөө хүнсний аюулгүй байд�##� дээр асууд�##�тай үйлдвэрүүдтэй юмаа

Холбоотой мэдээ

Back to top button