Бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийхэд сайн

БИЛГИЙН ТООЛЛЫН 12 2025.10.04 / БЯМБА ГАРАГ
НАМРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТАХИА САРЫН ДОЛООН УЛААН УЛААН МОРЬ ӨДӨР
- Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ.
- Наран ургах, шингэх: 06.55-18.26
Аргын тооллын 10 сарын 4, Санчир гараг. Билгийн тооллын 12, Чөдөр одтой , улаан морь өдөр. Өдрийн наран 6 цаг 56 минутад мандан, 18 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.