Байгаль орчин

Өнөө шөнө Яармаг, Сонгины орчимд 3-5 хэм хүйтэн хононо

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөө шөнө Дархадын хотгор, Халх голын хөндийгөөр нойтон цас орно. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Монгол-Алтайн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм дулаан, бусад нутгаар 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

Улаанбаатарт, шөнөдөө үүлшинэ, хур тунадас орохгүй. Өдөртөө их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 хэм хүйтэн, бусад хэсгээр 0 хэм орчим, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button