Нийгмийн
"The MongolZ" багийн ESL Pro League Season 22 тэмцээний тоглолтууд өнөөдөр эхэлнэ

Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “ESL Pro League Season 22” тэмцээн Шведийн Стокхольм хотноо үргэлжилж байна.
Нийт нэг сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд нийт 24 баг өрсөлдсөн ба эхний шатанд 16 баг өрсөлдөж, шилдэг 8 баг хоёрдугаар шатнаас өрсөлдөх юм.
The MongolZ багийн хувьд чансааны оноогоор шууд хоёрдугаар шатнаас өрсөлдөх аж.
Хоёрдугаар шатны тоглолтууд өнөөдөр эхлэх бөгөөд “The MongolZ” баг одоогоор Counter Strike 2” тоглоомын дэлхийн чансааг тэргүүлж байна.
"ESL Pro League Season 22" тэмцээнд түрүүлсэн баг 250,000 ам.доллар, аман хүзүүдсэн баг 125,000 ам.доллар, гуравдугаар байр эзэлсэн баг 88,000 ам.долларын шагнал авна.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.