Нийгэм мэдээ

Ирэх сарын 1 хүртэл нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт орууллаа

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Сүү ХК-аас "Мираж" зочид буудал хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийхээр болжээ. Тодруулбал, өнөөдөр орой буюу аравдугаар сарын 6-ны 23.00 цагаас эхлэн тус хэсгийн авто замыг хаана.

Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 15 чиглэлд өөрчлөлт оруулна. Энэ замаар зорчдог нийтийн тээврийн Ч:82, Ч:62, Ч:46, Ч:57, Ч:57Б, Ч:44, Ч:20Б, Ч:20А, Ч:16А, Ч:16, Ч:6, Ү:18, Ч:38, Ү:12, Д:8 чиглэлд өөрчлөлт орох юм.

Засварын ажил ирэх сарын 1-ний өдөр 06:00 цагт дуусна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button