УИХ-ын даргыг огцруулах Д.Энхтүвшингийн бланканд 40 гаруй гишүүн гарын үсэг зуржээ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах албан бланканд гишүүдийг гарын үсэг цуглуулсан бөгөөд 55-д хүрсэн гэгдэж байна.
Тэгвэл нөгөө талд УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн албан бланк дээр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Одоогийн байдлаар 40 гаруй гишүүн зурсан гэгдэж байна.
Хуулинд, УИХ-ын дарга гэмт хэрэгт холбогдоогүй нөхцөл өөрөө өргөдлөө өгөх, Үндсэн хуулийн цэц огцруулах дүгнэлт гаргах, УИХ-ын нийт гишүүний олонх санал гаргах гэсэн гарцуудаар огцруулдаг. Тэгэхээр сүүлийнх нь буюу УИХ-ын даргыг огцруулах гишүүдийн тоо 65-д хүрсэн байх ёстой.
МАН-аас, Б.Энхбаярыг намаас хөөхөд гарч ирж яригсад буюу Д.Энхтүвшин, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн, Л.Соронзонболд, Д.Бум-Очир, Б.Хэрлэн, Б.Заяабал нар. Мөн Засгийн газрын сайд нар дэмжих нь тодорхой.
АН-аас, О.Цогтгэрэл, О.Амгаланбаатар, С.Эрдэнэболд, Ц.Баатархүү, Ж.Баярмаа, П.Батчимэг тэргүүтэй гишүүн зогсч буй. Өөрөөр хэлбэл Д.Амарбаясгаланг огцруулна гэдэг дээр зогсч буй.
ХҮН-ын П.Наранбаяр, зурсан гэх мэдээлэл бий. ХҮН нам ч мөн байр сууриараа хоёр хуваагдаад байна. Тус намын дарга Т.Доржханд бол Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах талд зогсож буй юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нүүрсний хулгайч нартай тэмцъе гэвэл тэднийг цээжээрээ хамгаалагч хахууль идчихсэн 20 орчим шүүгч , прокурор нарыг зайлуулахаас эхэлнэ Эс тэгвээс дахиад л шудрага бусаар хялбарчилсан аргаараа шийдээд хулгайчид нүүрсээ зөөсөөр байх болно
УЛС-нхаа Төлөө, Ард түмнийхээ төлөө гээд л УИХ-н гишүүний Тангараг өргөсөн хүн байх. Хэний Төлөө Юуны Төлөө Ажиллаад ыайна да. 3 үсэгтэй зомпаний Төлөө гэдэгинь УЛАМ л ойлгомжтой болоод байна да …
Энэ мсиэс-н хулгайч нарыг бүгдийг хөөж зайлуулах хэрэгтэй
MCS - н нохой намаас гарна гээд байсан_ зайлаачээ, мөнгөний боол
Ene uvsiin ulnii guilagching alnaa
zovoo naad buzraa zailuul sayhan surguuli togschood hediidee ingetlee yzarchadgiin mangar batsaan
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
УИХ-ын гишүүд Амарбаясгаланг хамгаалж авч үлдвэл бүгдээрээ нүүрсний хулгайч нар юм байна. иймээс УИХ тарах нь зүйтэй. Энэ улсын их хурал угаасаа буруу замаар сонгогдсон. Нэг хэссэг нь жагсаалтаар орж ирсэн намынхаа удирдлагын суга, салтааны үснүүд, нэг хэсэг нь нүүрсний мөнгийг хятадаас бэлнээр нь авч машин машинаар нь тарааж сонгогдсон бузар луйварчид шүү дээ.