Тэрслүү үг: Сайн ажилласан цэрэг, цагдаагийнхнаа бөхийн цолоор шагнадаг болъё

Манай улс морь, бөхөө дээдэлдэг. Энэ бол үндэсний өв соёл, ёс уламжлалтай холбоотой гэж хэлж болох бат гагнагдсан зүйл. Үүнийг дагасан хэтийдсэн хүндлэл газар авсаар байна. Тодруулбал, бөхчүүдийг цэрэг, цагдаагийн цолоор шагнаж, салбарын жинхэнэ алба хаагчдаасаа дээгүүрт тавьдаг үзэгдэл хавтгайрсан.
Энэ бол салбартаа үнэнчээр зүтгэж яваа алба хаагчдын хувьд шударга бус тогтолцооны хэлбэр. Жишээлбэл бөхчүүд бөх болох замыг өөрөө сонгодог. Цэрэг, цагдаагийнхан ч адил. Гэтэл бөхчүүдийг сайн барилдсан гээд өөр салбарын цол, тэмдгээр шагнаад буй нь хэр нийцтэй вэ. Энэ бол албаа сайн хаасан алба хаагчдыг бөхийн цолоор шагнаж байгаатай агаар нэг зүйл.
Өчигдөр л гэхэд өнгөрөгч улсын наадмын түрүү бөх, улсын арслан Э.Батмагнайг Батлан хамгаалах яам дэслэгч цолоор шагнав. Эл үйл явдал олны дургүйцлийг төрүүлж, энэ сэдэв дахин хөндөгдөхөд хүргэлээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэслэгч цолоор шагнах нь буруу бишээ ! Харин арслан, аваргуудыг хурандаа цолоор шагнадаг нь л даанч утга гүй юмаа.
Тэгвэл Генер�##�уудыг аварга цолоор, Хурандаа нарыг арслан цолоор шагнаж болох л юм даа !!!
Мэргэжлийн бус хандлагатай дундад зуун феод�##�ын монголд яасан ч яадаг юм