Л.Мөнхбаатар ам нээлээ: Нүүрсний хэрэг ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлаас гадуур байгаа учир Б.Энхбаярын томилгоог ойлгоогүй

ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар zuv.mn сайтад тодруулга өглөө. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдэл хийж, түүний оронд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилж буйгаа мэдэгдсэн. УИХ-д тангараг өргөөгүй байгаа учраас хараахан сайд болоогүй.
Өөрт нь мэдэгдэлгүй, гэнэт шийдвэр гаргасан асуудалд Л.Мөнхбаатар дараах байр суурийг илэрхийлжээ:
"Юуны өмнө хуулийн салбар хэвийн үйл ажиллагаа явуулж байгааг хэлье. ХЗДХ-ийн сайдаар томилогдоод удаагүй байгаа ч бодлогын олон асуудалд төвлөрч байна. Эрх зүйн шинэтгэлийн ирэх 10 жилийн хөтөлбөрөө боловсрууллаа. Авлигатай тэмцэх багц хууль, гэр бүлийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх гээд олон хууль бэлэн болсон. Мөн Оюу толгойн арбитрын асуудалд ажлын хэсэг ахалж байгаа. Шийдвэр Монголын талд гарна гэдэгт итгэлтэй байна. Харьяа агентлагуудад процессын дахин инженерчлэл хийж эхэлсэн. Стратегийн 16 ордыг хуулийн дагуу олгосон эсэх ажлын хэсгийг бас ахалж байгаа. Хууль зөрчсөн бол хураана гэдэг байр суурьтай яваа. Энэ бас зарим хүнд таалагдахгүй байж магадгүй ээ.
Г.Занданшатар даргатай олон жил хамтран ажилласан. ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилж байгаа талаар та нартай адил мэдээнээс харсан. Өглөө нь бид хоёр тааралдсан л даа. Хууль зүйн байнгын хороогоор төсөв орсон өдөр, бид гар бариад л салсан. Тэгээд өдөр нь тийм мэдэгдэл хийчихсэн. Өөрийнх нь эрх. Гэхдээ надтай яриад, хэлж болох байсан. Хэлэх ёстой гэж бодож байгаа. Хоёр хүний харилцаа биш төрийн харилцаа шүү дээ. Эргээд уулзах нүүртэй амьдарвал зүгээр шүү дээ. Хүнийхээ хувьд ч хударгагүй зүйл болчихлоо гэж бодсон.
“Ард түмэндээ хандсан мэдэгдэл” гэж нэлээд ахадсан нэртэй мэдэгдэл хийчих шиг болсон. Агуулга нь бол Б.Энхбаярын тухай. Нүүрсний асуудлыг шалгах гэж томиллоо гэчих шиг болсон. Би бол хэрэг ярихгүй, бодлого ярина гэдгээ хэлсэн. Сайдын хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй гэдгээ ч хэлчихсэн. Миний зарчмын энэ байр суурь л Ерөнхий сайдын улс төрийн үйл ажиллагаанд саад болжээ гэж харагдсан. Тодорхой хэргийг шалгахын тулд... гэж ийм шийдвэр гаргах нь бас харамсалтай юм. Хараат бус ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж дэмжих нь зүй шүү дээ. Ер нь популизм бол шийдэл биш. Шийдэл бол хууль. Ер нь цаашдаа хэн ч сайдаар томилогдлоо гээд энэ зарчмыг барих хэрэгтэй гэж харж байгаа.
Нүүрсний гэх хэрэг бол сонсголоор яригдсан баримт материалуудтай. Үүнийг цагдаа, тагнуул, АТГ-т хүргүүлсэн юм билээ. Прокурор харьяалал тогтоож, АТГ дээр нэгтгэн шалгах нь зүйтэй гэж үзжээ. Тэгэхээр АТГ бол ХЗДХ-ийн сайдын эрхлэх байгууллага биш. Тийм учраас би сайн ойлгоогүй.
Намын даргын өрсөлдөөнөөс л үүдлээ шүү дээ. Нэг зүйлийг хатуу хэлмээр байна. Улс төрийн зодооны талбар индрийг хуулийн байгууллага дээр аваачиж болохгүй. Энэ бол хараат бусаар ажилладаг газар. Улстөрчдийн зодооны талбар болчихвол нийгмийн шударга ёс алдагдана. Шударга ёс хүч, сүр биш. Үнэнд л ойр байх ёстой. Үндсэн хууль дээдлэх зарчмаа баримталж ажиллаасай л гэж бодож байна" гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэнэг шаар вэ ? Хуулийн боловсруула лт, хэрэгжилтийг зохион байгуулдаг сайдын хариуцах ажлын хүрээнд гэмт хэргийн илрүүлэлт яахаараа хамаарахгүй байдгийн ?!
Тэнэг тэнэг гэхэд арай дэндэж бна шүү !!!
бас нүүрсчин
Чи өөрөө тэнэг мулгуу юм Мөнхбаатар сайд маш зөв хэллээ дүрэм журмаа мэддэг ийм хүн ховордож бна уу даа
ГУЦООО
мөөгий чи засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болчихоо
ХУУЛИЙН САЙДАА Л ХИИИ
пааа ГОЕ ХЭЛЛЭЭЭВ ЗАНДАНГИЙН ГАР ХӨЛ БОЛОХГҮЙ Л ГЭСЭН НЬ ҮНЭН БАЙНАВ ХУУЛЬ ЗҮЙН САЙД УДААН ХХИНЭ ШҮҮҮ, ДАРАААГИЙН ЗАСАГТ ОРЖ АЖИЛЛААА
Ажлаа хийж чадахгүй байж бас сууд�##�д дуртай.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud