Нийгэм мэдээ

Дорнодод гарсан ой хээрийн түймрээр 400 га талбай сүйджээ

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн "Тэмээн хад" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс урд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.07-ний өдрийн 13:50 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлэг, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, Хөлөнбуйр сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж 21:33 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт 400 га талбай өртөж шатсан тухай ОБЕГ-аас мэдээллээ.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button