УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Түр хороо “Оюу Толгой” ХХК-ийн танилцуулгыг сонсоно

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хороо өнөөдөр /2025.10.08/ 14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдахаар товложээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
Үүнд:
- Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох
- Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох
- “Оюу Толгой” ХХК-ийн танилцуулгыг сонсох
- Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэнэ.
- Бусад
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо: Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонсох
Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан: Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.