Улс төрийн мэдээ

У.Бямбасүрэн: ЭТТ ХК дээр онцгой дэглэм тогтоосон хугацаа дуусаж, 15 жилийн түүхэн дэх хамгийн өндөр экспортоо хийлээ

Засгийн газрын хуралдааны дараа ЭТТ ХК-ийн БЭТ-ийн багийн ахлагч У.Бямбасүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “Засгийн газар ЭТТ ХК дээр онцгой дэглэм тогтоож, БЭТ-ийг баг томилон ажиллуулсан. Энэ хугацаа өнөөдөр дуусаж, үр дүнгээ танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар,

  • Олборлолт 22 сая тонн
  • Борлуулалт 18.6 сая тонн
  • Экспорт 20 сая тоннд хүрчээ.

Орлого 1 тэрбумд ам.долларт хүрч, 1.1 их  наяд төгрөгийн татвар төлсөн байна.

Үүнээс харахад онцгой дэглэм тогтосоон хугацаанд бүхий л статистик 1.2-1.3 дахин өссөн.

Гашуунсухайтаар гардаг нүүрс тээврийн машин есдүгээр сард 880 болж нэмэгдсэн. Биржийн борлуулалтыг  мөн онцгой анхаарлаа.

Нийт 120 удаагийн арилжааг хөрөнгийн биржээр зохион байгуулсны 79 нь амжилттай болсон. 5.9 сая тонн нүүрсийг биржээр арилжаалж, 333 сая ам.долларын орлого олжээ.

Биржийн зогссон гэрээ 29 байсан. Энэ гэрээний хэлцлийг хийж 15-ыг нь шийдвэрлэсэн.

Ачилтын хувьд, “Чайна энержи”-гийнх 5 дахин өссөн, ам нөхцөлтэй 4 гэрээний ачилт 30 хувь, биржийн гэрээний ачилт 7 дахин өссөн.

ЭТТ ХК үйл ажиллагаа явуулсан нийт 15 жилийн хугацаандаа хамгийн өндөр экспортыг есдүгээр сард хийлээ.

Цааш цаашдаа БНХАУ-ын гүн рүү арилжаа хийх, цаашлаад гуравдагч орон руу экспорт хийх боломж бүрдлээ.

Уурхайн техникийн бэлэн байдал дээр онцгой анхаарал хандуулсан. Онцгой дэглэм тогтоохоос өмнө 56 хувьтай байсан бол 82 хувьд хүрсэн.

Төслүүдийн үйл ажиллагааг бас эрчимжүүлж байгаа. Логистикийн төвийн ажил ихэнх нь дууссан. Нүүрс баяжуулах үйлдвэрийг хөрөнгөд бүртгэх ажилд зарим ажил дутуу байна. Мөн ЭТТ-г нээлттэй хувьцаат компани болгох чиглэлд ажлууд хийгдлээ.

2026-2029 оны стратеги төлөвлөгөөг “Эрдэнэс Монгол” нэгдлийнхтэй уялдуулж хийлээ.

Энэ есдүгээр сард 219.5 сая ам.доллар компанийн данс руу орсон. Онцгой дэглэмийн хугацаанд 513 сая ам.доллар орж валютын нөөц нэмэхэд хувь нэмрээ оруулжээ” гэлээ.

-Ерөнхий сайдын хамаарал бүхий “Содмонгол” групп шатахуун нийлүүлэх тендерт шалгарсан асуудлаар?

-Оны эхэнд худалдан авалт хийдэггүй, төлөвлөгөө л баталдаг. Мөнгөн урсгал, хэрэгцээ зэргээ тооцож хуваарь гаргадаг. Энэ дагуу түлшний худалдан авалтыг 2025 оны наймдугаар сард хийнэ гэж баталсан юм билээ.

Онцгой дэглэм тогтоохоос өмнө тушаал гарч үнэлгээний хорогоо байгуулсан. Тэд тендерээ зарласан юм билээ. Үүнд гурван компани оролцоод материалаа өгсөн. 100 хувийн саналаар хамгийн бага үнэ ирүүлснийг ялагч болгосон. Энэ дагуу гэрээ байгуулагдаагүй байна. Иймд алив санхүүжилт хийгдээгүй гэсэн үг.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Засгийн газар огцор

Зочин
Зочин

Тэр их нүүрсний мөнгө яагаад амьдр�##�д, бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөхгүй бна. Тоо ч инь худлаа бна гэсэн үг ш дээ. Төрийн сан чинь мөнгөгүй болчлоо. Засгийн газар огцор

Холбоотой мэдээ

Back to top button