Нийгмийн

Энэ сарын 9-11-нд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байна

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ:

9-11-нд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байна.

2025 оны 10-р сарын 08-ны 20 цагаас 2025 оны 10-р сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -13...-18 градус хүйтэн, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…+7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3...+2 градус дулаан, бусад хэсгээр -1...-6 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...+3 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7...-9 градус, бусад хэсгээр -1...-3 градус хүйтэн, өдөртөө +11...+13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө -9...-11 градус хүйтэн, өдөртөө +9...+11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -10...-12 градус хүйтэн, өдөртөө +9...+11 градус дулаан байна.

2025 оны 10-р сарын 10-наас 10-р сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

10-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй хур тунадас, 11-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Сэлэнгэ голын хөндийгөөр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 11-13-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 12, 13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button