"Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг баасан гарагт хэлэлцэж, 10 хоногийн дотор шийднэ"

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэрхэн шийдвэрлэх, УИХ-ын Дарга Д.Амарбаясгаланг албан тушаалаас нь түдгэлзүүлэх шаардлагын талаар сэтгүүлчдийн асуултад УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж дараах хариултыг өглөө.
“Одоогийн байдлаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, М.Мандхай нарын 50 гаруй гишүүний гаргасан санал ирсэн. УИХ-ын даргатай холбоотой албан бичиг ирээгүй байна. Үндсэн хуулийн 33.1-т Монгол Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал Улсын Их Хурал 3 хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан байдаг юм. Нөгөөтэйгүүр, П.Сайнзориг нарын гишүүдийн гаргасан санал хуульд заасан шаардлагыг хангасан байна.
Улмаар баасан гарагт УИХ түүний бүтцийн байгууллага болох байнгын хороо, чуулганаар ярьж эхлэх эрх нь нээгдэнэ. УИХ-ын даргын асуудал орж ирвэл Дэгийн хуулиараа явна" хэмээсэн юм.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
эхлээд Амарбаясг�##�ангаа ш�##�гаад �######�уулчихаад бол!!!