Нийгэм мэдээ

Богд хааны өвлийн ордныг засварлахад Энэтхэгийн Засгийн газартай хамтарна

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хооронд байгуулах “Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлах” санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд олгожээ.

Санамж бичгийн хүрээнд Богд хааны өвлийн ордныг олон улсын сэргээн засварлалтын түвшинд сэргээн засварлаж, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эх төрх, бүрэн байдлыг хамгаалах, насжилтыг нь уртасган бэхжүүлэх юм.

Мөн гадаад болон дотоод орчныг нь сайжруулах, дотор орчинд байх үзүүллэг дэглэлтийн төлөвлөгөөг шинэчлэн дотоод, гадаадын үзэгчдийн тав тухыг хангах, соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажлыг гүйцэтгэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button