УЛС ТӨРУлс төрийн мэдээ

М.Мандхай нарын арван гишүүний "Хүнсний тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.09/ нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлж, үргэлжилж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн М.Мандхай нарын санаачлан өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдХүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд УИХ-аар хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа.

Улмаар санал хураалтад оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлэв.

Сануулахад, өнгөрсөн долоо хоногийн чуулганаар энэхүү хуулийн төслийг хэлэлцэх үеэр Ардчилсан намынхан орхиж гарснаар хэлэлцэж чадалгүй хойшлуулаад байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button