УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Амарбаясгаланг түр ТҮДГЭЛЗҮҮЛЭХ биш ОГЦРУУЛАХ болгож өөрчилсөн бланкны гарын үсгийн тоо тодорхойгүй байна

Хоёр хоногийн өмнө /2025.10.07/ Засгийн газрын зарим сайд нар болон УИХ-ын зарим гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд ёс зүйн шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийсэн.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн албан бланкан дээр цуглуулж буй ёс зүйн шаардлагад УИХ-ын 70 гаруй гишүүн гарын үсэг зурсан хэмээгээд байсан юм. Гэвч гарын үсгийн тоо яг таг батлагдаагүй байна. Тэгвэл тэд шаардлагаа өөрчилжээ.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа түр түдгэлзэхийг шаардаж байсан бол огцруулах болгон өөрчилсөн аж.

Шаардлага өөрчлөгдсөний улмаас зарим гишүүд гарын үсгээсээ буцаад байна. Тухайлбал, ХҮН намын гишүүн Б.Мөнхсоёл энэ тухайгаа цахим хуудаснаа мэдэгдээд буй юм.

Харин нөгөө талд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг дэмжиж байгаа гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичгийг өргөн бариад байгаа. Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулах асуудлын араас УИХ-ын даргыг огцруулах асуудал залгаад хэлэлцэгдэх магадлал үүсэхээр байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Za odoo bolimoor yum, yun ogtsruulah

Холбоотой мэдээ

Back to top button