Гэрээнүүд ч, дүрүүд ч хуучин буюу хөтлөлцөж явснаа нэгнээ намнагчид боллоо

Засгийн газар тэр дундаа Ерөнхий сайд Г.Занданшатар сүүлийн сумаа нүүрсний оффтейк гэрээнүүдийг ил болгох чиглэлд тавилаа. Өнөөдрийн гол сэдэв ч, хэлэлцүүлэг ч болж чадав. Энэ дүйвээнээр цахим орчинд "MCS-ийн зөөж буй нүүрс юу ч биш, баялгийн жинхэнэ хулгайч нь "Бодь групп" байж" гэдэг мессежийг ч ёстой л нэг шидүүлэх шиг болов.
Засгийн газрын ил болгосон гэрээнүүдийн зарим нь өмнө нь ил болчихсон. Тухайлбал, "Бодь групп"-ийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийн гэрээ, Богдхан төмөр замын санхүүжилтийг гэрээ. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа нүүрсний жагсаалын дүйвээний үеэр аль алийг нь ил болгочихсон.
Жишээ нь, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийн оффтейк гэрээ 2019 оных. Тухайн үед Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх ажиллаж байв. Бүх зөвшөөрлийг өгсөн хүн нь. Нууцад авсан хүн нь тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатар, тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга нар юм. Өдгөөгийн ЭТТ ХК-ийн БЭТ У.Бямбасүрэн нь мөн л тухайн үед ЭТТ ХК-ийн ТУЗ-д сууж байсан хүн.
Төмөр замын төслийг "Бодь"-иос төлөөлж хэрэгжүүлсэн гол хүн болох А.Амундра нь сонсголын үеэр зугтчихаж байв. Харин төмөр замын нээлтийн үеэр түүний Төрийн тэргүүнтэй баяр хөөртэйгөөр замаа нээж авхуулсан зураг одоо ч google орчинд бий. А.Амундра бол Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болсны дараахан хэсэг хугацаанд албан ёсных нь зөвлөх хийж байгаад "Гэрэгэ" оффис руу шилжсэн түүхтэй.

Ерөөс МАН-ын томчууд тэр чигтээ л "Голомт"-ын Д.Баясгаланд төмөр замын оффтейк гэрээгээ ч, хотын хамаг тендерээ ч өгсөөр ирсэн. Эдүгээ л гэхэд Хөгжлийн банкны босгосон бондоос 300 сая ам.долларыг хоёр хувааж авахаар "дээрээсээ кран"-тай ажиллаж байгаа.
Тэгэхээр одоогийн ил гаргаж шидсэн гэрээнүүд өөрөө шинэ биш. Гол дүрүүд нь ч шинэ биш. Бүгд л бөөндөө хөтлөлцөөд, ил далд өгч авалцсаар яваа өнөө цагийн улс төр, бизнес, пиарын хүрээнийхэн гээд хэлчихэд болно.
Нөгөө талаар ҮАБЗ-өөр оруулж хэлэлцдэггүй оффтейк гэрээ гэж үгүй. Сүүлийн хэдэн жил Төрийн гурван өндөрлөгөөр ажилласан Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нар бүгд мэддэг асуудал билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэмээ гэхээр ямаа гэх шиг. Харбиний гэрээгээ ил болгохгүй юм уу. Өөрсдийнх нь булхайг гаргаад ир гэхлээр л юм болгон дээр эсрэг намынхныгаа намнах юм хийж байх юм. Коммунистуудын сонгодог арга юм байх аа даа. Буудаагзүй нь их юм байх аа даа.
Гүтгэлэг байна, бас MCS-ийн захи�##�гат мэдээ. Тэр 300 сая доллар чинь хулгай биш өндөр хүүтэй зээл шүү дээ. Офтэйк гэрээ гэж ерөөсөө мөнгөгүй тул бартер наймаа шүү. Энэ нэг бичмэр аядаж байгаа юм нь ямар ч наад захын гүйлгээ, нябо бүртгэл, эдийн засгийн А ч мэдлэггүй. Нам чинь задарчихсан байхад нөгөө л зүүн хойд т�##�ын хар овоохой руугаа хараад нусаа нийгээд байж байдаг. Чааваас даа хөөрхий.