НИЙГЭМНийгэм мэдээ

Эмэгтэй цэргийн алба хаагчид АНУ-д мэргэжил дээшлүүллээ

Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдад дэлхийн орнуудын цэргийн их сургууль, академид суралцах, мэргэжил дээшлүүлэх, сургалт дамжаанд хамрагдах боломжууд өргөн байдаг.

Энэ жишгийн дагуу ахлах ахлагч Г.Өнөрөө (014), дэд ахлагч Б.Од-Эрдэнэ (337), дэд ахлагч Д.Золзаяа (123) нар АНУ-д хэлний болоод ахлагчийн манлайллын дамжаанд амжилттай суралцаж төгсжээ.

Тэд АНУ-ын Техас мужийн Сан Антонио хот дахь Лаклэнд Агаарын Цэргийн Баазад байрлах Батлан хамгаалах хэлний хүрээлэнгийн Англи хэлний боловсролын төвд үндсэн сургалтын өмнөх хэлний бэлтгэлд болон АНУ-ын Теннесси мужийн Ахлагчийн цэргийн мэргэжил олгох Боловсролын төвийн  Агаарын цэргийн ахлагчийн манлайллын дамжаанд хоёр сарын хугацаанд тус тус амжилттай (ALS)-д суралцаж, төгссөн юм.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button