Улс төрийн мэдээ
"Ерөнхий сайдыг огцруулах санал хэлэлцэх асуудлаас хасагдаагүй, хуваарийг өнөөдөр шинэчлэн батална"

Баасан гарагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэж, даваа гарагийн 11.00 цагт үргэлжлүүлэхээр болж завсарласан.
Тэгвэл УИХТГ-ын албан сайтад энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд,
- Даваа гарагт ТББХ-ны хуралдаан байхгүй
- Баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцэх асуудалд Ерөнхий сайдыг огцруулах санал хасагдсан байна гэх мэдээлэл түгээд буй.
Энэ талаар УИХТГ-ын дарга Б.Баасандоржоос тодруулахад, "Энэ хуваарь нь баасан гарагийн өглөө батлагдсан юм. Даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр цахимаар хуралдаж, ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлыг батална. ТББХ баасан гарагт 18.00 цаг өнгөрөөж дууссан тул хуваарь шинэчлэгдэж амжаагүй байна. Ерөнхий сайдыг огцруулах санал хасагдаагүй. Тамгын газар удахгүй залруулга мэдээлэл гаргана" гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Засгийн газар нэн даруй огцор
Засгийн газрыг нэн даруй, хурдан түргэн огцоруул.Удах тусам бүгдийг эвдэж сүйтгээнэ.Эрх зүйн хувьд чадамжгүй ЗГ шүүдээ, гуйв�##�даанаар гарч ирсэн шүүдээ.