Спорт

Хасын хүлэгүүд баг гурван өөр хотод дараалан хожил байгууллаа

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн дээд лигийн 9 удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” баг гурван өөр хотод аялан тоглолт хийж дараалан хожил авсан сонирхолтой амжилтыг үзүүлээд байна. Тодруулбал тус баг Дархан, Токио, Улаанбаатар хотуудад дараалсан гурван хожил байгууллаа.

Өнгөрсөн улирлын дээд лигийн аварга тэд улирлын нээлтийн тоглолтоо дээд лигийн дэд байрын шагналт “Бишрэлт Металл багтай хийж 65:70 гэсэн онооны харьцаатайгаар ялагдал хүлээгээд байсан юм. Харин улирлын хоёр дахь тоглолтоо “Завхан Бродерс” багийн эсрэг Дархан хотын “Дархан Юнайтед аренад” хийж 10 онооны тэргүүлэлтэйгээр анхны хожлоо авсан. Дээд лигийн энэ жилийн өөрчлөлтөөр багууд орон нутагт тоглолт хийх хуваарьтай болсон. Энэ нь орон нутгийн эдийн засгийг дэмжиж, хүүхэд залууст сагсан бөмбөгийн спортыг сурталчлах зэрэг олон талын эерэг нөлөө үзүүлж байгаа юм.

Өнгөрсөн улирлын аваргууд болох Хасын хүлэгүүд баг EASL буюу Зүүн Азийн супер лигийг зорисон юм. EASL-ийн хувьд өнгөрсөн улиралд зургаан улсын 10 баг өрсөлдөж байсан бол энэ жил цар хүрээгээ тэлж, долоон улсын 12 багтайгаар өрсөлдөхөөр болсон билээ. Тус лигт Япон болон Хятадын Тайвань улсаас тус бүр гурван баг, БНСУ-аас хоёр, Филиппин, Монгол, Хонгконг, Макао улсаас лигтээ аварга авсан багууд оролцохоор болсон.

Хасын Хүлэгүүд баг тэмцээний С хэсэгт хуваарилагдсан бөгөөд Японы цомын тэмцээний дэд байрт шалгарсан Alvark Tokyo, Хятадын Тайваны TPBL лигийн аварга New Taipei Kings, БНСУ-ын дээд лигийн аварга Changwon LG Sakers багуудтай нэг хэсэгт орсон юм. Хуваарийн дагуу Хасын Хүлэгүүд баг Зүүн Азийн супер лигийн анхны тоглолтоо Японы Алварк Токио багтай хийсэн.

Япон Улсын 10 мянган хүний суудалтай “Keio Arena Tokyo” цэнгэлдэхэд болсон тус тоглолтод 84:69 гэсэн онооны харьцаагаар Хасын хүлэгүүд баг хожил авсан.

Үүний дараагаар дээд лигийн хуваарийн дагууд Хасын хүлэгүүд баг Ховд шонхорууд багийн эсрэг тоглолтоо Улаанбаатар хот “М Банк аренад” хийж 85:66 харьцаагаар хожсон юм. Дээд лигийн энэ жилийн өөрчлөлтөөр багууд орон нутагт тоглолт хийх хуваарьтай болсон.

Гурван өөр хотод дараалан хожил аваад буй Хасын Хүлэгүүд баг 2004 онд үүсгэн байгуулагдсан. Тус багийн хувьд Монголын дээд лигт 9 удаа аварга авсан бөгөөд сүүлийн хоёр улирал дараалан түрүүлээд байгаа билээ. Мөн энэ жил BCL East Asia тэмцээнд түрүүлж, BCL Asia тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн амжилттай байгаа юм.

Энэ улиралд тэд дээд лигийг 2:1 гэсэн амжилтаар эхлээд байгаа бөгөөд дараагийн тоглолтоо энэ сарын 19-нд 16:10 цагаас “SG APES” багийн эсрэг хийх аж. Тэднийг өдгөө 60 настай Грек улсын иргэн Thanasis Skourtopoulos дасгалжуулж эхэлсэн бөгөөд тэд энэ улирал түрүүлбэл гурван улирал дараалан түрүүлсэн амжилтыг үзүүлж ахин нэгэн түүхийг бичих юм.

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хасын хүлэгүүд энэ жил ч г�##� байна аа, гурван өөр хотод дара�##�ж хожино гэдэг амар биш шүү, жинхэнэ аваргын чансаа харуулж байна даа баяр хүргэе

Зочин
Зочин

Wow Hasiin Khuleguud uneheer sain bag shuu, Tokiod hurtel ochood yaponii tom tsengeldehed hojij baina gedeg aimar achievement

Зочин
Зочин

Дарханд тоглосон тоглолтыг үзсэн, үзэгчид дүүрэн, хүүхдүүд сагсан бөмбөгт дурлаж байгааг харахад бахархмаар байсан шүү

Зочин
Зочин

Thanasis coach нээрээ их туршлагатай хүн юм аа, Грект үндэсний баг дасг�##�жуулж байсан гэсэн, Хүлэгүүдэд гоё шинэ уур амьсг�##� авчирч байна

Зочин
Зочин

Хүлэгүүд бол монголын сагсны бахарх�##� шүү, 9 удаагийн аварга гэдэг зүгээр нэг тоо биш, ардаа хичээл зүтгэл, хөдөлмөр

Зочин
Зочин

Alvark Tokyo-g hojino gedeg chin tom amjilt shuu, Yaponii baguud mash sain disciplin-tei, manaihan ulam hugjij baina

Зочин
Зочин

Darhan United Arena-n deer baisan, talbain orchin mash saihan, manai oron nutgiin huuhduud ulam sport sonirhoj baina

Зочин
Зочин

Хасын хүлэгүүдийн хамга�##��##�т үнэхээр сайжирсан байна, урд жил хамга�##��##�т жаахан сул байсан, одоо бүр системтэй тоглож байна лээ

Зочин
Зочин

Wow 3 hotod daraalj hojno gedeg chin real team unity, Ulaanbaatar, Darkhan, Tokyo bugded hojilt awna gedeg bol aimar

Зочин
Зочин

Thanasis coach irsnees hoish toglogchdiin movement, pass, rotation bugd oor bolson medregdej baina

Зочин
Зочин

Хүлэгүүдийн шүтэн бишрэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа, тоглолт бүрийн дараа фэнүүдийн дуу шуу их

Зочин
Зочин

Hasiin Huleguud BCL Asia-d 3rd place avsan gesen, uneheer undesnii tuvshnii bag bolson baina

Зочин
Зочин

Darhand irsen ni uneheer goyo baisan, oron nutgiin huuhduud bagiin tamirchidaas autograf avaad ulam zurh setgel ni gal bolj baina

Зочин
Зочин

Хасын хүлэгүүдийн хувьд одоо 2:1 амжилттай явж байна, дараагийн тоглолтоо SG Apes-tai hiine, итгэлтэй байна

Холбоотой мэдээ

Back to top button