ТББХ-ны хурлаас өмнө УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Өнөөдөр /2025.10.13/ 11.00 цагт Ерөнхий сайдыг огцруулах саналыг ТББХ үргэлжүүлэн хэлэлцэнэ. Түүнээс өмнө УИХ дахь намын бүлгүүд хуралдахаар товложээ.
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдахаар товлоод байна.
Мөн дараах ажлын хэсгүүд хуралдана.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо: Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо: Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
Хууль зүйн байнгын хороо: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.