Бүх хүний авралын оч, гэрэл гэгээ Дайан Китон

Энэ сарын 11-нд "Father of the Bride" киноны гол дүр Дайан Китон 79 насандаа өөд болжээ. Энэхүү эмгэнэлт явдлын дараа түүний сайн найз болох Карол Бэйер Сэйжэр "People" сэтгүүлд сэтгэгдлээ хуваалцжээ.
Тэрбээр, "Бид хэдхэн долоо хоногийн өмнө уулзсан. Тэр үнэхээр туранхай болсон байсан. Би түүнийг хараад их гайхсан. Энэ жил бид нэг их уулзалдаагүй л дээ. Учир нь Калифорниад гарсан ой хээрийн түймрээс болж, Палм Спрингст хэсэгтээ л байсан. Буцаж ирэхдээ царай нь цонхийж, нэлээн турсан байхыг хараад, гайхаж, цочирдсон. Би түүнд их хайртай байсан. Тэр маш онцгой бүх хүний хувьд авралын оч нь байсан. Түүнийг ороод ирэхэд л гэрэл цацардаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Хаана нь байдаг юм гэмээр оргилсон их эрч хүчтэй нэгэн. Бас их мэдрэмжтэй шүү. Өөрт гоё харагдсан бүхнээ гэрэл зургийн хальсанд буулгадаг байсан. Өөрийнхөө юу хүсэж байгааг сайн мэддэг нэгэн шүү дээ. Туйлын ганц хүсэл нь бие даасан уран бүтээлээ гаргах байсан. Түүндээ ч хүрсэн. Дайан бол төрсөн уран бүтээлч нэгэн шүү дээ" гэжээ.
-Жүжигчдийн урам зоригийн эх булаг байлаа-
Түүнийг нас барсны дараа холливүүдийн одод эмгэнэл бичиж, сэтгэгдлээ хуваалцжээ.
-Энди Гарсиа-
“Шидэт Дайан Китон өөд боллоо. Дайан бидэнд маш их үгүйлэгдэх болно. Тэр Америкийн жинхэнэ өв, дахин давтагдашгүй уран бүтээлч байлаа. Түүний гэрэл үүрд гэрэлтсээр байх болно. Энэ амьдралдаа түүний гэрэлд хамт байж чадсан маань надад аз завшаан байсан мэт санагдаж байна. Би тэр гэрлийг үүрд зүрхэндээ тээж явах болно.”
-Майкл Дуглас-
-Найз Дайан Китондоо амгалан нойрсохыг хүсье. Тэр бол салбарын маань агуу домог. Түүнийг алдсандаа их харамсаж байна. Бид 12 жилийн өмнө ‘And So It Goes’ кинон дээр хамтарч ажиллаж байв. Сэтгэлд минь ихэд тод үлдсэн сайхан дурсамж" гэж өөрийн инстаграм хуудсандаа бичжээ.
-Синтия Никсон-
“Би хүүхэд байхдаа Дайан Китоныг шүтдэг байсан. Түүний жүжиглэлт, хандлага, бүх л зүйл нь надад таалагддаг байлаа. 12 настайгаасаа эхлээд би түүнийг дуурайж хувцасладаг болсон. Үсээ ургуулж, эрэгтэй малгай, хантааз өмсдөг болсон. Нүдний хараа зүгээр хэрнээ ном уншдаг юм шиг нүдний шил зүүдэг байсан. 10 гаруй жилийн өмнө бид ‘Five Flights Up’ кинонд хамт тоглосон нь миний хувьд мөрөөдөл биелсэн мэт л санагдаж байсан" гэжээ.
-Сара Жессика Паркер-
Дайан Китон маш олон жүжигчдийн хувьд урам зоригийн эх булаг байлаа. Би ч бас түүний авьяас, өвөрмөц оршихуйд дурлаж, бахархаж явдаг байсан. Бид ‘First Wives Club’ болон ‘The Family Stone’ кинон ддээр хамтран ажиллаж байсан. Зураг авалтыэ талбай дээрх дурсамж, түүний гайхамшигтай, нарийн мэдрэмжтэй уран бүтээлүүд нь надад үүрд дурсагдан үлдэх болно" гэж нийтэлжээ.
-Леонардо ДиКаприо-
“Дайан Китон бол дахин давтагдашгүй нэгэн байсан. Бүтээлч, хөгжилтэй, хэзээ ч өөрийгөө нуудгүй шулуун шударга хүн. Урлагийн жинхэнэ домог.
-Кейт Хадсон-
“First Wives Club” киноны хэсгийн доор: "Бид чамд үнэхээр их хайртай, Дайан” гэж бичжээ.
-Мелисса Риверс-
“Дайан Китон юуг ч хийж чаддаг байсан. “The Godfather”-ын Кэй Корлеон гэх мэт эмгэнэлт дүрүүдээс эхлээд “Annie Hall”-ын хөгжилтэй, этгээд дүр гээд бүгдэд хувирч чаддаг гайхалтай авьяастай нэгэн байсан" гэжээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.