Б.Жавхлан сайд, хөөрхий

Уг нь багш, эмч нарын цалинг нэмэх ямар ч боломжгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан цээжээрээ хамгаалж, 2026 оны төсвөө өргөн барьсан. Ерөнхий сайд Г.Занданшатар ч ийм байр суурийг барьж байсан.
Гэвчиг улс төр бол улс төр. МАН-ын бүлгийн хоржоонтой хуралдааны дараа Засгийн газар хуралдчихсан юм шиг Ерөнхий сайд шийдвэр танилцуулаад л, түүндээ "Тэмцэл үргэлжилж байна" гэж бичээд л, хамгийн гол нь Сангийн сайд яаж ийгээд 850 тэрбум төгрөг олох болчихлоо.
Өчигдөр орой болсон үйл явдлын логик нь, тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15-20 хувь, эмчийн цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх чиглэлийг МАН-ын бүлэг дэмжиж ажиллахаар болсон. Дэмжиж, Засгийн газрыг энэ чиглэлд шахаж ажиллана гэсэн үг. Угтаа бол Засгийн газар үүнийг угаас хийнэ, бүлгээр дэмжүүлсэн нэр зүүх гэж урьдаас хэвлэлийн багтайгаа хурал руу орно лээ. Багш нарын ажил хаялт ч зогсож мэднэ.
Сангийн сайд Б.Жавхлан л баргар сууна. Хэндээ ч уурлах. Төсөв хэлэлцэхгүй 45 хонолоо гэж УИХ руу бурууг чихэх гэж нэг үзсэн. Даанч өнөөгийн асуудал, талцал маргаан юунаас эхтэйг тэр ойлгож л байгаа. Нөгөө талаас тэр төсвөө боож, базаад оруулж ирдэг, онгорхой цоорхой байхгүйгээ тооцсон атал дахиад 850 тэрбумын учир олох шаардлагатай болчихлоо. Дээр дурдсан бүх нэмэгдэлд хэрэгтэй дүн нь тэр.
Улстөрчдийн популист шийдвэрийн галыг төсөв дээр зохицуулах ёстой болдог нь Сангийн сайдын зовлон. Хөшигний ард болно, болохгүй гэж саналаа хэчнээн хэлэвч гарч ирээд наанаа танхимын шийдвэр, кабинетын зарчим ярьж, гүлдийж л суудаг албан тушаал.
Ийм Ерөнхий сайдтай, ийм цаг үед, ийм үүрэг авчихдаг, Сангийн сайд Б.Жавхлан хөөрхий их л бухимдуу харагдана лээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1. Багш нар ц�##�ингаа 10, 20% нэмүүлэх гэж тэмцээгүй.
2. Жавхлантай Жавхлангүй ц�##�ин нэмж болдог л юм бна. Энэ тоо мэддэггүй тавиул тэнэгийг �######�уул.
Яах гэж улиран барин сайд болсон юм.Хохь нь
Энэ монголчуудыг ядууруулсан хүн сайдаас буух болоогүй юм уу?!
Багш, эмч нарын ц�##�ин, ахмадын тэтгэвэр нэмэхийн тулд улс орлогоо нэмэгдүүлэх ёстой биз дээ. Орлогоо нэмэгдүүлье төсөл хөтөлбөрөө явуулъя гэхээр уул усаа хамга�##�на гээд бослого хөдөлгөөн гаргаад байж болох ашиг олох орлого төвлөрүүлэх монголд ашигтай гэсэн болгоны эсрэг олныг турхираад ажил хийлгэдэггүй бойкотлоод хэвтчихдэг төрийн түшээд, иргэд байгаад байдаг. Тэд нартай эхлээд тэмцмээр байгаа юм ш дээ.