УЛС ТӨР

ТББХ-ны "дэмжээгүй саналыг дэмжье" гэдгээр санал хураах нь Дэгийн хууль зөрчсөн гэв

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураасан бөгөөд ирцээ бүртгүүлсэн УИХ-ын 22 гишүүний 19 нь татгалзаж, 3 нь дэмжсэн.

Гэтэл уг асуудлаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт болон нэр бүхий Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж “Засгийн газрын огцруулна гэж акц хийсэн УИХ-ын гишүүд огцруулахгүй гэдэг санал өгч гайхаш төрүүллээ. Үүнийг Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очироос тодруулахаар горимын санал гаргасан ч хүлээж авсангүй” гэсэн билээ.

Тэдний ярьсан энэ томьёолол нь Үндсэн хуулийг зөрчиж буй гэсэн агуулгыг нягталбал, байнгын хороогоор хураасан саналын томьёоллоор Ерөнхий сайдыг огцруулах эсэх агуулгыг чуулган руу оруулах юм. УИХ-ын Дэгийн тухай хуулийн 101.4-т зааснаар “УИХ-ын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй” гэж заасан байдаг аж.

Өөрөөр хэлбэл Үндсэн хууль боллон Дэгийн тухай хуульд заасан тодорхой томьёолол буюу Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжиж байгаа эсэх гэдгээр санал хурааж, УИХ-ын 128 гишүүний 64-өөс дээш гишүүн дэмжвэл Засгийн газар огцрох нөхцөл үүснэ.

Түүнчлэн УИХ-ын гишүүд ирцээ бүртгүүлсэн ч санал хураалтад оролцоогүй тохиолдолд дэмжээгүйд тооцогддог билээ.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button