16,000 багш ажил хаяж, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд гэртээ амарч байна

Багш нар наймдугаар сараас эхлэн цалингаа 3.5 сая төгрөг болгож, нэмэгдүүлэхийг шаардсан боловч үр дүнд хүрээгүй. Иймд улс даяар жагсаал зохион байгуулсан. Жагсаал мөн л үр дүнд хүрээгүй. Тиймээс тэд өнөөдрөөс эхлэн ажил хаяж байна.
Эл үйл явдлын сургаар Ерөнхий сайд Г.Занданшатар, “Монгол Улсын Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15-20 хувь, эмчийн цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрлээ” гэж /2025.10.14/ мэдэгдсэн.
Харин /2025.10.15/ Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулж, багш нарын цалинг 20 хувь, эмч нарынхыг 15 хувь, ахмадын тэтгэврийг 8 хувиар тус тус нэмэх шийдвэрт хүрснээ танилцуулав. Энэ нь ойролцоогоор багш, эмч нарын цалин 150-300 мянган төгрөгөөр, ахмадын тэтгэвэр 45-55 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг юм.
Гэсэн ч эмч, багш нар болоод ахмадууд энэ шийдвэрт сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсээр байна. Тиймээс 16,000 багш өчигдрөөс /2025.1016/ хугацаагүйгээр ажил хаяж эхэллээ. Өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
Энэ ажил хаялтыг Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо чиглүүлэн, зохион байгуулж байна.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Багш нарын ажил хаялтыг сурагчид л их дэмжиж бна доо, хичээл орохгүй ямар сайхан юм бэ гэцгээж бна !
Гоёо гоёо өнөөдөр хичээл байхгүй багш нар ажлаа тас ккк
Bi bagsh nariig demjij bn, tednii tsalin uneheer baga bna, amidrald hurehgui bolson. Tur ni zuv shiidver gargah heregtei, ulsiin ireedui bol bolovsrol shuu
Bi ahmad hun, gehdee bagsh nariig demjij bn, uls oron hogjihgui baina gedeg bol bagshaa unelj chadahgui bga gesen ug
Одоо үнэндээ бүгд ядраад байна, цалингаа нэмэх гэж жагсах нь зөв, гэхдээ төр бас бодит арга хэмжээ авмаар байна
Ene udaa bagsh nariin temtsel zuv shuu, 20% gej bgaa ni zugeer togloom yum shig sanagdaj bna, amidral uneheer hetsuu
Хүүхдүүдийн боловсрол тасалдаж байгаа ч гэсэн би багш нарыг буруутгахгүй байна, шударга ёсны төлөө тэмцэж байгаа хүмүүс
Bi eejtei bagsh, tuuniig yaj ajillaj bgaag medne, unegui barag ajillaj bgaa yum shig, tur ni anhaarah heregtei
Ажлаа хаячихаад бас цалин яриад тэнэгтээд байсан уу наад 16 к чинь
Яагаад заавал ажил хаялтад хүрэх ёстой гэж, төр урьдчилан арга хэмжээ авах байлаа шүү дээ
Ene zasgiin gazar jinhene show hiij bna, hezee ch bagsh nariig sonsohgui, 15-20% gedeg ni yamar ch nemelt bish
Манай охин багш, сарын цалин нь түрээс, зээл хоёроо төлөөд юу ч үлдэхгүй, ингэж болдоггүй л юм даа
Ёстой гоё!
Төр засгийн удирдлагууд монголын ард түмний хулгайлд алдсан баялгийг нөгөө баян чинээлэг хулгайч хэдхэн гэр бүлээс, бас нүүрсний хулгайчууд, хулгайч улс төрчид, авлигчидаас хулгайлсан асар их хөрөнгийг нь хураан авч чадах юм бол, багш нарын цалин 3,5 сая цаашаа, монголын ард түмэн бүгдээрээ сайхан амьдрахад хангалттай хүрэх баялаг байгаа л даа! Даанч ихэнх баялаг хулгайч, авлигчидын гараар ороод 30 гаран жил боллоо! Энэ хэвээрээ байгаад байх юм бол үгээгүй ядуурал, сүйрэл мөхөл л хүлээж байгаа шүү, ард иргэд минь!
Худлаа шаагаад л....манай хүүхдийн цэцэрлэг ажиллаж л байна....сургуулийн хүүхдүүд цахимаар хичээл орж бна....
Тэтгэвэр 20% нэмээ.адилхан хүн шүү.
Гэртээ нойртой хонодог багш ч яахав дээ...ер нь бүгд л хөлс мөнгө нь юунд ч хүрэхгүй байгаа нь үнэн юм чинь..насаараа ээлж энэ тэр өвчтэй..сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсиын дарамтанд орсоор шөнө ч унтаж чадахаа больсон эмнэлгийнхэн ч хэцүү шүү...
УГААСАА Л БИЕ ДААЛТЫН 7 ХОНОГ ХИЧЭЭЛ ОРЛОГГҮЙ БИЗ ДЭЭ.
Ажил хаяагүй багш нарын цалинг бүү нэм, хөдөөний намд баригдсан бөөснүүдийг заналтай бүү нэм
3.5 saya gehdee ih bish shuu dee, amidraliin unetei ni haritsuulbal yag taarna, turiin alban haagchdiig ingej yalgaj bolohgui